Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын арслан Р.Пүрэвдагвын барилдах эрхийг 5 сараар хаслаа

Ангилал
Спорт
Огноо
Унших
1 минут 13 секунд

МҮБХ-ны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурал боллоо. Хурлаар Архангай аймгийн Булган сумын харьяат, "Бөхбилэгт" дэвжээний ерөнхий дасгалжуулагч, Улсын арслан Р.Пүрэвдагва, Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумын харьяат, аймгийн арслан Я.Бумбаяр нарын ёс зүйн зөрчлийг хэлэлцэв. Үүнд:

- Улсын арслан цолтой Р.Пүрэвдагвыг “Ёс зүйн дүрэм”-ийн:

- 3.4.1 дэх хэсэг буюу Монголын ард түмний олон мянган жилийн үнэт өв болсон үндэсний бөхийг хүндэтгэн, бөхийн нэр хүнд, жудаг, ёс зүйг эрхэмлэх,

- 3.4.6 дахь хэсэг буюу Биеэ авч авах байдал, зан төлөв, ёс суртахуун, харьцаа, хандлагаараа спортын тамирчны нэр хүндийг өндөрт байлгахыг ямагт хичээх;

заалтуудыг тус тус зөрчиж, ёс зүйн зөрчил гаргасанд тооцов.

- Р.Пүрэвдагвыг “Ёс зүйн дүрэм”-ийн 7-р зүйлийн 7.1.5-д заасны дагуу барилдах эрхийг 5 сараар хасах шийтгэлийг оногдуулахаар тогтоожээ.

Мөн аймгийн арслан Я.Бумбаярын барилдах эрхийг нэг сараар хассан байна.

Маргааш Улаанбаатарт 25 хэм дулаан, бороо орохгүй
Маргааш Улаанбаатарт 25 хэм дулаан, бороо орохгүй
 
МОНАДА: Бүх цэргийн наадам болон 16 аймгийн наадамд зодоглосон бөхчүүдээс допинг илрээгүй
МОНАДА: Бүх цэргийн наадам болон 16 аймгийн наадамд зодоглосон бөхчүүдээс допинг илрээгүй
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.