Б.Сугармаа: “Angel fit” ангилалд алтан медаль хүртэж чадсандаа баяртай байгаа ч шүүлттэй холбоотой маргаан өрнөж байгааг харахаар бага зэрэг харамсал төрж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 36 секунд

"Монголын мистер 2026" тэмцээний "Angel fit" ангилалд алтан медаль хүртсэн Б.Сугармаа цахим хуудсаараа дамжуулан сэтгэгдлээ илэрхийлсэн байна. "Энэ жилийн тэмцээнд Angel fit ангилалдаа алтан медаль хүртэж чадсандаа баяртай байна. Нэг тайзан дээр хамтдаа өрсөлдөж, өөрсдийн хамгийн сайхан хувилбараа харуулсан охиддоо баяр хүргэе. Бид бүгд өөр өөрийн хөдөлмөр, тэвчээр, зүтгэлийн үр дүнгээр энэ тайзан дээр зогссон.

Мөн энэхүү тэмцээнийг зохион байгуулсан холбооны удирдлагууд, зохион байгуулагчид, шүүгчдийн бүрэлдэхүүнд талархал илэрхийлье.

Тэмцээн бүрийн ард асар их хөдөлмөр, хариуцлага байдаг гэдгийг тамирчны хувьд ойлгодог. Мэдээж спортод санал нийлэх, нийлэхгүй зүйлс гардаг. Гэвч сүүлийн өдрүүдэд шүүлт болон тэмцээний талаар үл ойлголцол, маргаан их өрнөж байгааг харахад бага зэрэг харамсал төрж байна.

Бид бүгд энэ спортдоо хайртай хүмүүс. Тиймээс бие биенээ хүндэтгэж, хөдөлмөрийг нь үнэлж, спортын соёлыг хамтдаа түгээж чадвал илүү сайхан санагдана.

Тайзан дээр гарсан тамирчин бүр өөр өөрийн хөдөлмөр, тэвчээр, золиослолын үр дүнгээрээ зогсож байдаг. Үүнийг хүндэтгэн, эерэг уур амьсгалыг түгээцгээе.

Хамтдаа бүтээсэн энэ дурсамж үргэлж үнэ цэнтэй байх болно. Амжилт бүхэн та бүхнийг үргэлж дагах болтугай" гэжээ.

ЧУУЛГАН: Баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэнэ
 
ЧУУЛГАН: СЕХ-ны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаас АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа
ЧУУЛГАН: СЕХ-ны гишүүнийг томилох, чөлөөлөх асуудлаас АН-ын бүлэг 5 хоногийн завсарлага авлаа
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!