Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЧУУЛГАН: П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Баяр наадмын тухай хуулийн нэмэлт, өөрчлөлтийн хэлэлцүүлгийг хойшлууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 51 секунд

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Өнөөдрийн хуралдаанаар нийт 12 хуулийн төслийг хэлэлцэхээр тогтлоо. Дашрамд, өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэх байсан П.Сайнзориг нарын гишүүдийн өргөн мэдүүлсэн Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслийг тодорхойгүй хугацаагаар хойшлууллаа.

Тодруулбал, Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааны үеэр дээрх хуулийн төслийг хойшлуулах санал гарсан нь дэмжигдсэн тул ийнхүү хойшлуулж буй аж.

Тус хуульд "Монгол Улсын Ерөнхийлөгч зарлиг буулгасан тохиолдолд таван жил тутамд 1024 бөх барилддаг байх" болон цол нөхөн олгох заалтууд багтсан юм.

ҮХЦ: Газар чөлөөлөх, нөхөн олговор олгох зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шалгаж байна
ҮХЦ: Газар чөлөөлөх, нөхөн олговор олгох зохицуулалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг шалгаж байна
 
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Самбалхүндэвийн оршуулгын газрын 8.5 га талбайд байрлах шарилуудыг ирэх сараас нүүлгэн шилжүүлнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.