Монголбанк хил дамнасан төлбөрийн дэвшилтэт шийдэл “mBridge” төслийн удирдах хороонд нэгдлээ

Ангилал
Эдийн засаг
Огноо
Унших
2 минут 4 секунд

Монголбанкны Ерөнхийлөгч С.Наранцогтын Хятадын Ардын Банкны Ерөнхийлөгч Пан Гуншэнтэй 2026 оны зургаадугаар сарын 9-ний өдөр хийсэн уулзалтын үеэр mBridge төслийн үндсэн гишүүнээр нэгдэх баримт бичигт Төлбөрийн систем, технологийн газрын захирал Э.Анар гарын үсэг зурж, Монголбанк төслийн Удирдах хорооны гишүүн боллоо.

mBridge нь Олон улсын төлбөр тооцооны банк (BIS), Хонг Конгын валютын газар, АНЭУ-ын Төв банк, Хятадын Ардын банкны Дижитал валютын хүрээлэн, Тайландын Төв банк, Саудын Арабын Төв банк хамтран хөгжүүлж буй төсөл юм. Төсөл нь нийтлэг тархсан дэвтэр технологи (DLT)-д суурилсан платформоор дамжуулан төв банкууд өөрсдийн төв банкны цахим мөнгийг (CBDC) ашиглан хил дамнасан төлбөрийг бодит цагийн горимд, цаг хугацаа болон байршлаас үл хамааран гүйцэтгэх боломжийг бүрдүүлэх зорилготой. Ингэснээр төлбөр тооцооны зардлыг бууруулах, гүйлгээний хурдыг нэмэгдүүлэх, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх боломж бүрдэх юм.

Одоогийн байдлаар mBridge төслийг 30 гаруй улсын төв банк болон олон улсын байгууллага ажиглагч гишүүний хувиар даган оролцож байна. Харин Монголбанк үндсэн гишүүнээр элсэж, Удирдах хорооны бүрэлдэхүүнд орсноор төслийг үүсгэн байгуулагч талуудын адил эрх, үүргийг хэрэгжүүлж, төслийн хөгжлийн чиглэл, бодлого болон шийдвэр гаргах үйл явцад хамтран оролцох боломжтой болж байна.

Энэхүү гишүүнчлэл нь Монгол Улсын хил дамнасан төлбөр тооцооны дэд бүтцийг олон улсын дэвшилтэт технологитой уялдуулан хөгжүүлэх, төв банкны цахим мөнгөний чиглэл дэх хамтын ажиллагааг өргөжүүлэх, олон улсын санхүүгийн интеграцад оролцоог бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

“Нийслэл, орон нутгийн Засаг дарга нар нөөц бүрдүүлэх ажлаа хийгээгүйгээс болж махны үнэ, хомстлын асуудал үүссэн“
“Нийслэл, орон нутгийн Засаг дарга нар нөөц бүрдүүлэх ажлаа хийгээгүйгээс болж махны үнэ, хомстлын асуудал үүссэн“
 
УБДС ТӨХК: Дулааны шугамд гарсан гэмтлийг засаж, айл өрхүүдийн халуун усны хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байна
УБДС ТӨХК: Дулааны шугамд гарсан гэмтлийг засаж, айл өрхүүдийн халуун усны хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байна
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!