ХЭҮК-ын дарга Д.Сүнжид: Гомдол шийдвэрлэх ажиллагаанд гарсан алдаа, үр дагаврыг зохих ёсоор залруулна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 55 секунд

Зөв.мн сайтад нийтлэгдсэн төрийн өмчит компанийн тодорхой албан тушаалтан төрийн өмч хөрөнгийг үр ашиггүй, зүй бусаар зарцуулсан байж болзошгүй асуудлыг хөндсөн нийтлэлд ашигласан тухайн этгээдийн цээж зургийг “Биометрик мэдээлэл” хэмээн үзэж, Монгол Улсын Хүний Эрхийн комиссоос хэвлэл мэдээллийн байгууллагыг буруутгасан агуулгатай албан бичгийг Цагдаагийн байгууллагад хүргүүлсэн байдаг. Уг албан бичгийг үндэслэн утс байгууллагыг 20 сая төгрөгөөр торгосон үйл явдал болсон.

Өчигдөр буюу 2026 оны зургаадугаар сарын 10-ны өдөр ХЭҮК-оос мэдээлэл хийсэн байдаг. Үүнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид өөрийн цахим хуудсаараа дамжуулан дараах байр суурийг илэрхийлжээ.

Тэрбээр "Миний бие БНХАУ-д албан томилолтоор ажиллаж байгаад өчигдөр шөнө ирсэн тул www.zuv.mn сайтад холбогдуулан гаргасан гомдлын асуудлаар байр сууриа шуурхай илэрхийлэх боломжгүй байсанд хүлцэл өчье. Үүссэн нөхцөл байдалд авсан Комиссын арга хэмжээний талаар Хүний хувийн мэдээллийн асуудал хариуцсан гишүүн Г.Нарантуяа болон Тамгын газрын дарга Х.Ихтамир нар хэвлэлийн хурал хийсэн. Үүссэн нөхцөл байдал, авсан арга хэмжээний талаар Комиссын даргын хувьд өнөө өглөө (2026.06.11) бүрэн мэдээлэл авч, сэтгүүлчийн хүсэлтийн дагуу албан бичгийг даруй албажуулж өглөө. Гомдол шийдвэрлэх ажиллагаанд гарсан алдаа, үр дагаврыг зохих ёсоор залруулна. Мөн Комиссын тусгай механизмууд, хэлтсүүдийн үйл ажиллагааны дотоод үйл ажиллагаа уялдаа холбоог сайжруулах, албан ажлыг хэвийн явуулахад чиглэсэн шуурхай, тодорхой арга хэмжээ авах болно" гэжээ.

УБДС ТӨХК: Дулааны шугамд гарсан гэмтлийг засаж, айл өрхүүдийн халуун усны хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байна
УБДС ТӨХК: Дулааны шугамд гарсан гэмтлийг засаж, айл өрхүүдийн халуун усны хангамжийг хэвийн болгохоор ажиллаж байна
 
НИТХ: 5.54 га газрыг нийтийн эдэлбэрт авахаар тусгажээ
НИТХ: 5.54 га газрыг нийтийн эдэлбэрт авахаар тусгажээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!