Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

2026 оны “Элсэлтийн шалгалт“-ын суудлын хуваарь гарчээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 55 секунд

2026 оны Элсэлтийн шалгалтад бүртгүүлсэн шалгуулагчид өөрийн бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан eyesh.eec.mn / https://eyesh.eec.mn/profile/login / цахим хуудасны "шалгуулагчийн булан" хэсэгт нэвтрэн асуулга судалгааг бөглөөд суудлын хуваариа хэвлэж авах боломжтой.

Шалгалт зургаадугаар сарын 25-нд Түүхийн шалгалтаар эхэлнэ. Түүх, Англи хэл, Газар зүй, Нийгэм судлал, Биологи, Орос хэл, Монгол хэлний шалгалт 80 минут үргэлжлэх бол Хими, Математик, Физикийн шалгалт 100 минут үргэлжлэх юм.

Шалгуулагчид шалгалт эхлэхээс нэг цагийн өмнө байрандаа ирж, анги танхимд 10 минутын өмнө суудлаа эзэлсэн байх ёстойг Боловсролын үнэлгээний төвөөс санууллаа. Энэ жил нийт 49,014 шалгуулагч ЭЕШ-т өгөхөөр бүртгүүлсэн байна.

О.Цогтгэрэл: ЕС-д хүргүүлсэн шаардлагад Б.Батцэцэг сайдын асуудлаас авхуулаад олон асуудал багтсан
О.Цогтгэрэл: ЕС-д хүргүүлсэн шаардлагад Б.Батцэцэг сайдын асуудлаас авхуулаад олон асуудал багтсан
 
“ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах зар
“ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах зар
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.