Л.Гантөмөр: Н.Учрал аа, ахын дүү хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлч нарт нь үлдээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 8 секунд

Хөтөлийн "Цемент шохой" ТӨХК-ийн албан тушаалтан нь өөрийнх нь талаар мэдээ, нийтлэл бэлтгэсэн Зөв.мн сайтыг "Өөрийнх нь зургийг ашиглалаа" гэх үндэслэлээр гомдол гаргаж, 20 сая төгрөгөөр торгуулсан тухай мэдээлэл олон нийтийн сүлжээнд цацагдсан. Энэ талаар Монголын Сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс УИХ-ын дарга, Ерөнхий сайд, ХЭҮК-ын дарга зэрэг албан тушаалтнуудад шаардлага хүргүүлээд буй.

Мөн зарим улстөрчдийн зүгээс ч байр сууриа илэрхийлээд байгаа юм. Тухайлбал, УИХ-ын гишүүн Л.Гантөмөр "Н.Учрал аа, ахын дүү хэвлэлийн эрх чөлөөг сэтгүүлч нарт нь үлдээ. Сэтгүүлч нар мэдээгээ бичээд, мэдээтэй холбоотой хүний зургийг тавихгүй өөр хэний зургийг тавих юм бэ.

Сүүлдээ Ерөнхий сайдын маань ойрын хүмүүс миний зургийг зөвшөөрөлгүй нийтэллээ гээд цагдаад ховлоод 20 сая төгрөгөөр торгосон гэх юм. Энэ худлаа биз дээ" гэжээ.

Инфляцыг онилох мөнгөний бодлого
Инфляцыг онилох мөнгөний бодлого
 
М.Энхболдын хүү Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ
М.Энхболдын хүү Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!