
УИХ-ын чуулганы хуралдаанаар зарим хуулийн төслүүдийн санал хураалтыг явууллаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн С.Цэнгүүний өргөн барьсан "БНМАУ-ын Засгийн газарт эрх олгох тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай" хуулийн төслийг УИХ эцэслэн баталлаа. Хууль эцэслэн батлагдсантай холбоотойгоор тэрбээр "Засгийн газар өнөөдрөөс БЭТ томилох боломжгүй болж байна. Тухайн хууль нь 1991 оны хууль юм. Энэ хуулийг шилжилтийн үед ашиглах зорилготой байсныг бид Үндсэн хууль зөрчиж ашиглаж яваад байсан. Энэ хуулиар дамжуулаад БЭТ-үүдийг дураараа ажиллах боломжийг олгоод байсан. Энэ гажуудлыг засаж байгаа. Мөн ТӨК-иуд дээр ямар нэг асуудал үүсэхэд БЭТ томилох байдлаар ард нь хэн нэгэн хариуцлагаас бултах хуулийн цоорхой байсан. Энэ асуудлыг өргөн барьсан хуулиараа зохицуулж байна" гэлээ.
Сэтгэгдэл (0)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!