Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

М.Энхболдын хүү Э.Анарыг Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшүүлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 39 секунд

УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо хуралдаж, Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид нэр дэвшигчтэй хийх сонсголын товыг тогтоолоо. Тодруулбал энэ сарын 23-нд сонсголыг зохион байгуулах бөгөөд сонсголыг Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Б.Жавхлан даргалах аж.

Монголбанкны Тэргүүн дэд Ерөнхийлөгчид УИХ-ын дарга асан М.Энхболдын хүү Э.Анарыг нэр дэвшүүлсэн байна. Э.Анар нь 2011 оноос хойш Монголбанканд тасралтгүй ажиллаж буй бөгөөд одоо тус банкны Төлбөр, тооцооны газрын захирлаар ажиллаж буй аж.

Л.Гантөмөр: Ерөнхий сайдын хэлсэн ярьсан ажил хэрэг болохгүй байна
Л.Гантөмөр: Ерөнхий сайдын хэлсэн ярьсан ажил хэрэг болохгүй байна
 
“ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах зар
“ДИ БИ ЭМ ЛИЗИНГ” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг сонгон шалгаруулах зар
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.