Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Цалин цагаан 999” брэнд Арабын Нэгдсэн Эмират Улсад салбар дэлгүүрээ нээнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
2 минут 39 секунд

АНЭУ-ын Абу Даби хотноо Annual Investment Meeting (AIM) буюу хөрөнгө оруулалтын чуулга уулзалт 5 сарын 8,9,10-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.

Энэхүү чуулга уулзалтаар дэлхийн эдийн засагт голлох нөлөөг үзүүлдэг олон салбарын бизнесийн төлөөлөл оролцож илтгэл хэлэлцүүлж, тулгамдаж буй асуудал, шинэ шийдэл, шинэ санааг ярилцаж, харилцаа холбоогоо тэлж туршлага солилцдогоороо онцлогтой.

Тус чуулга уулзалтанд Монголын мөнгөн эдлэл, гар урлалын “Цалин цагаан 999” брэнд уран нарийн хийцээрээ гайхагдах урлаачдынхаа бүтээлийг үзэсгэлэндээ дэлгэн, үйл ажиллагаагаа таниулан оролцож байна. Үүнээс гадна АНЭУ-ын бэлгэдэл болсон шонхор, тэмээг дүрслэн цалин цагаан мөнгөөр урласан Араб сангийн бойперийг нь урлан танилцуулжээ.

Энэ үеэр “Цалин цагаан 999” брэндийн бүтээгдэхүүн, үйл ажиллагаатай танилцсан AIM хөрөнгө оруулалтын чуулганы зохион байгуулагчдын талаас хөрөнгө оруулж, салбар дэлгүүрээ АНЭУ-д нээхэд хамтран ажиллахаа илэрхийлж санамж бичигт гарын үсэг зурсан байна.

Annual Investment Meeting (AIM) / https://aimcongress.com/ / хөрөнгө оруулалтын чуулган нь 2011 оноос хойш зохион байгуулагдаж буй жил бүр цар хүрээ нь өргөжин тэлж байгаа томоохон арга хэмжээ бөгөөд дэлхийн эдийн засгийг дэмжих, хоорондын стратегийн холбоог сайжруулах, компаниудад эдийн засгийн шинэ боломжийг бий болгох олон бие даасан AIM сантай гэдгээрээ онцлогтой юм. Энэхүү сангийн гишүүн байгууллагатай Цалин цагаан 999 брэнд хамтран ажиллах санамж бичиг ийнхүү байгуулжээ.

2019 онд үүсгэн байгуулагдсан “Цалин цагаан 999” брэнд зөвхөн Монголд төдийгүй дэлхийн бусад улс орнуудад үйл ажиллагаагаа өргөжүүлэх алсын хараатайгаар ажиллаж иржээ. Энэ хүрээнд Дэлхийн оюуны өмчийн байгууллагад барааны тэмдэгтээ бүртгүүлж, Япон улсад маанийн үсэгтэй эрхин бугуйвчиндаа бүтээгдэхүүний загварын патентаа авч, сумогийн ордонд үзэсгэлэнгээ гаргаж үе шаттайгаар бэлтгэл ажлаа хийсэн байна.

Энэхүү бэлтгэл ажлууд нь АНЭУ-ын талтай хамтран ажиллах нөхцлийг бүрдүүллээ гэдгийг “Цалин цагаан 999” брэндийн үүсгэн байгуулагч, ерөнхий захирал Б.Лодойхүү онцоллоо.

Н.Сэргэлэнбат: “Рубик мозайк арт“-ыг Монголд хөгжүүлэхийг зорьж байна
Н.Сэргэлэнбат: “Рубик мозайк арт“-ыг Монголд хөгжүүлэхийг зорьж байна
 
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Ноцтой осол гарч, 7 хүн газар дээрээ нас барснаас 4 хүний хэн болохыг ТОГТООГООГҮЙ байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/05/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.