Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нэг дор галд өртсөн өрх толгойлсон аав, залуу хос болон ахмад насны хүмүүст иж бүрэн гэр олгожээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 22 секунд

Баянзүрх дүүргийн 30 дугаар хороонд энэ сарын 13-нд нэг айлын гэр, гурван айлын байшин галд автсан байна. Орон гэргүй болсон дөрвөн айлын дунд өрх толгойлсон гурван хүүхэдтэйгээ амьдардаг аав, бага насны хүүхдүүдтэй залуу хос болон ахмад насны хүмүүс ч байгаа юм.

Хаврын хавсарганаар орон гэргүй болсон дөрвөн өрхөд Баянзүрх дүүргийн Засаг даргын Зөвлөлөөс шийдвэрлэн, иж бүрэн таван ханатай өргөө цагаан гэр олголоо.

Гэрүүдийг Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн дарга Б.Мөнгөншагай, 30 дугаар хорооны Засаг дарга Ч.Оюунцэцэг, хорооны албан хаагч нар болон албаны хүмүүс гардуулан өгсөн юм.

Олон жил хаяа холбож хөрш амьдарсан болохоор “Эднийх маань өнгөрсөн намар шинэ байшин барьж орсон юм”, “Энэ айл маань өрх толгойлсон олон хүүхэдтэй аав” гэх зэргээр халаглаж байлаа. Хэлж биш хийсэж ирдэг гамшиг зовлонгийн араас түргэн шуурхай арга хэмжээ авч өргөө цагаан гэртэй болгож өгсөнд талархаж байгаагаа иргэд илэрхийлсэн юм.

Ерөнхий шүүгч Хөгжлийн банкны хуралд оролцож байгаа тул Ц.Хулангийн шүүх хурлыг хойшлуулжээ
Ерөнхий шүүгч Хөгжлийн банкны хуралд оролцож байгаа тул Ц.Хулангийн шүүх хурлыг хойшлуулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.