2023 онд нийслэлд хийх тохижилт, бүтээн байгуулалтын ажилд хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудыг оролцуулах, үр ашигтай хамтран ажиллах зорилгоор Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба /УБЗАА/-наас уулзалт зохион байгууллаа. Энэ онд гэр хорооллын 16 байршилд тохижилт, ногоон байгууламж бүхий бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулна. Түүнээс гадна нүхэн гарц, гүүрэн байгууламж, дугуйн болон явган хүний замын тохижилтын цөөнгүй ажлыг хийхээр төлөвлөсөн.
Эдгээр бүтээн байгуулалт, тохижилтын ажлын төлөвлөгөө, байршил, өртөг, гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үйл явцын талаарх мэдээллийг энэ чиглэлд үйл ажиллагаа явуулдаг компани, аж ахуйн нэгжүүдэд дэлгэрэнгүй танилцуулсан юм.
Тэрбээр, "Энэ жилийн хувьд гэр хорооллын 16 байршилд бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байна. Хотын ногоон байгууламжийг нэмэгдүүлэх хүрээнд ирэх жилүүдэд энэ тоо нэмэгдээд явна. Түүнчлэн улсын төсөв, Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийх ажлууд бий. Тэгэхээр ямар ажлыг хэзээ, хэрхэн хийх вэ, ямар шаардлага тавих вэ зэрэг мэдээлэл гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүдэд дутмаг байдгаас сонгон шалгаруулалтад оролцоход хүндрэл гарч магадгүй. Нөгөө талаас, цар тахлын улмаас бараа бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотойгоор худалдан авах ажиллагаанд оролцогчдын тоо багасах хандлагатай байна. Тиймээс бид мэдээллээ хүргэх, хуваалцах үүднээс энэхүү уулзалтыг зохион байгуулж байна" гэлээ.