Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүрэг бага насны хүүхдийн эрх, хамгааллыг дэмжих төсөл хэрэгжүүлэхээр болжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 1 секунд

БЗД бага насны хүүхдийн эрх, хамгааллыг дэмжих чиглэлээр төсөл хэрэгжүүлэхээр “Good neighbors” ОУБ-тай санамж бичиг байгуулжээ.

Төслийн гол зорилго нь Баянзүрх дүүргийн 25 цэцэрлэг, тэдгээрийн багш, сурган хүмүүжүүлэгч нарт бага насны хүүхдийн эрх, хамгааллын суурь ойлголт өгөхөөс гадна амны хөндийн эрүүл мэндийн дадал хэвшлийг олон хувилбарт хэрэглэгдэхүүний тусламжтай, оролцоонд суурилсан идэвхтэй сургалтын аргаар хүргэх аргачлал эзэмшүүлэхэд оршиж байгаа аж. Энэ талаар БЗД-ээс,

"Төслийн хүрээнд цэцэрлэг тус бүрээс хоёр багш, нийт 50 багшийг “Амны хөндийн эрүүл ахуй”, “Хүүхдийн эрх, хамгаалал” чиглэлээр сургагч багш болгоно. Ингэснээр сургагч багш нар эцэг эхчүүд, баг насны хүүхдүүдэд шаардлагатай сургалтыг орж, заавар зөвлөгөө өгөх боломжоор хангагдах юм" хэмээн мэдээллээ.

Л.Энх-Амгалан: БЗС-ийн мэдээлэл ил болсноос хойш 100 гаруй сая төгрөгийн зээл төлөгдөж, 10 тэрбум төгрөгөөр яригдаж байсан хохирол 27 тэрбум төгрөг болж нэмэгдсэн
Л.Энх-Амгалан: БЗС-ийн мэдээлэл ил болсноос хойш 100 гаруй сая төгрөгийн зээл төлөгдөж, 10 тэрбум төгрөгөөр яригдаж байсан хохирол 27 тэрбум төгрөг болж нэмэгдсэн
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/04/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.