Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулгыг үүрэгт ажлаас нь чөлөөллөө

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 0 секунд

БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулгыг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ. Тодруулбал, БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнийн зүгээс хамтарч ажиллах боломжгүй гэсэн саналаа Засгийн газарт хүргүүлсэн байна. Түүний хүсэлтийн дагуу ийнхүү чөлөөлжээ.

Сануулахад, Э.Баттулга нь энэ сарын 14-нд яамныхаа зарим газар, хэлтсийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан талаар эх сурвалж мэдээлсэн. Тодруулбал, Э.Баттулгын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажилчид нь тус яамны сайд Б.Бат-Эрдэнийн томилгооны хүмүүс байжээ.

Өнгөрсөн хугацаанд тус хоёр даргын хоорондын харилцааны асуудал улс төрийн хүрээнд яригдаж байсан бөгөөд ийнхүү байдал хурцадсанаар асуудал нь ил гарч ирж байгаа талаар бид мэдээлсэн билээ. Мэдээллийг энд дарж унших боломжтой.

“Шүүр“ ажиллагаа, “Шилжүүлэн авах“ ажиллагааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахлахаар боллоо
“Шүүр“ ажиллагаа, “Шилжүүлэн авах“ ажиллагааг ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан ахлахаар боллоо
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд