Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, ТНБД Э.Баттулга нар зөрчилдөж сайд нь хамтарч ажиллахгүй гэдгээ ЗГХЭГ-т илэрхийлжээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 43 секунд

БОАЖЯ-ны ТНБД Э.Баттулга өчигдөр /2022.03.14/ яамныхаа зарим газар, хэлтсийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тушаал гаргасан талаар эх сурвалж мэдээллээ. Тодруулбал, Э.Баттулгын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн ажилчид нь тус яамны сайд Б.Бат-Эрдэнийн томилгооны хүмүүс байжээ.

Өнгөрсөн хугацаанд тус хоёр даргын хоорондын харилцааны асуудал улс төрийн хүрээнд яригдаж байсан бөгөөд ийнхүү байдал хурцадсанаар асуудал нь ил гарч ирж байгаа аж. ТНБД Н.Баттулгын гаргасан тушаалыг яамны сайд Б.Бат-Эрдэнэ хүчингүй болгож, тухайн газар хэлтсийн дарга нарыг ажлаас нь чөлөөлөөгүй байна.

Харин Э.Баттулгатай цаашид хамтарч ажиллахгүй гэдэг байр сууриа ЗГХЭГ-т илэрхийлсэн гэх мэдээлэл байна. ТНБД Э.Баттулгын хувьд УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэнгийн ойрын хүн буюу хүргэн дүү хэмээн яригддаг. Мөн Тэрэлжид болсон уулзалтын үеэр Э.Баттулгын асуудлыг ярьсан гэдэг мэдээлэл ч байна.

Тус уулзалтын талаарх “Тэрэлжид ТОХИРООД, Төрийн ордонд хэрэгжүүлэх ТӨЛӨВЛӨГӨӨТЭЙ Ардын намын НУУЦ УУЛЗАЛТ” нийтлэлийг ЭНД дарж уншаарай.

Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн зүгээс ойлголцоод хамтарч ажиллаж чадахгүй бол асуудлыг зарчмын дагуу ярих нь зөв гэсэн байр суурийг илэрхийлсэн аж. Тиймээс ойрын хугацаанд БОАЖЯ-ны ТНБД-ын асуудал Монгол Улсын Засгийн газрын түвшинд яригдаж магадгүй бололтой .

Т.Доржханд: Бүтээн байгуулалтын санхүүжилтийг дарга нар шийддэг байвал ямар ч банк дампуурна, ойлгомжтой
Т.Доржханд: Бүтээн байгуулалтын санхүүжилтийг дарга нар шийддэг байвал ямар ч банк дампуурна, ойлгомжтой
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд