Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

СОНСГОЛ: “Ноолуур“ хөтөлбөрийн хүрээнд 89 зээлд 273.98 тэрбум төгрөгийн санхүүжилт олгожээ

Огноо
Унших
2 минут 2 секунд

Нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь удаагийн нээлттэй сонсгол ноолуурын салбарт олгосон зээлийн асуудлаар үргэлжилж байна.

Монгол Улсын Хөгжлийн банк ноолуурын салбарыг дэмжих төсөл хөтөлбөрийн хүрээнд 2015-2020 онд арилжааны найман банкаар дамжуулан нийт 89 зээлд 273.98 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон. Арилжааны банкууд зээлээ бүрэн төлсөн ч дэд зээлдэгч аж ахуйн нэгжүүд 2023.01.31-ний байдлаар 6 зээлдэгчийн 8.8 тэрбум төгрөгийн зээлээ төлөөгүй байна.

2015 онд: Ноолуур боловсруулах 11 аж ахуйн нэгжийн төсөлд 56.2 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны 6 банкаар дамжуулан олгосон.

2018 онд: 18 аж ахуйн нэгжид 97.8 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны 5 банкаар дамжуулан олгосон.

2019 онд: 14 аж ахуйн нэгжид 65.1 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны 3 банкаар дамжуулан олгосон.

2020 онд: 47 аж ахуйн нэгжид 63.9 тэрбум төгрөгийн санхүүжилтийг арилжааны 4 банкаар дамжуулан олгосон.

Дамжуулан зээл олгосон арилжааны 8 банк:

УЛААНБААТАР ХОТЫН БАНК, ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК, ГОЛОМТ БАНК, ХААН БАНК, КАПИТРОН БАНК, ХАС БАНК, ТӨРИЙН БАНК, КАПИТАЛ БАНК

Монгол Улсын Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн төсөл, хөтөлбөрийн хэрэгжилт, үр дүн, зээл олголт, эргэн төлөлтийн явц, байдлыг шалгах гурав дахь удаагийн нотлох баримтыг шинжлэн судлах гурав дахь шатны сонсголоор:

Арилжааны банкаар дамжуулан олгосон Хөгжлийн банкны эх үүсвэртэй 1.6 их наяд төгрөгийн 2542 зээлдэгчтэй холбоотой асуудал,

2011-2020 он хүртэлх хугацаанд арилжааны банканд Хөгжлийн банкны эх үүсвэрээс байршуулсан 3280 ширхэг мөнгөн хадгаламжийн хэлцэлд дүн шинжилгээ хийсэн талаар хэлэлцэх юм.

ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
 
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
“Ардчилсан намын гишүүн байж хөрөнгө хураах тухай ярилаа гээд байх юм. Аль намын гишүүн байх энд хамаагүй“
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.