Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.

КУДС-ийн захирал Ж.Солонгод зөрчлийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 2 секунд

Өнгөрсөн мягмар гараг буюу 2023.03.07-ны өдөр КУДС-ийн захирал Ж.Солонго оюутнаа зодож гэмтээсэн талаарх мэдээлэл цахим орчинд тавигдсан байдаг.

Тэгвэл дээрх мэдээлэлтэй холбогдуулан цагдаагийн байгууллагаас зөрчлийн хэрэг нээн шалгаж эхэлсэн талаар мэдээллээ. Тодруулбал, КУДС-ийн хоёрдугаар курсын оюутан 19 настай Б-г 2023.03.07-ны өдөр сургуулийн үүдээр орох гэтэл тодорхой шалтгаангүйгээр зодож биед нь гэмтэл учруулж, биеийн ил хэсгүүдэд зорви үүсгэсэн талаарх баримт бүхий зураг цахим орчинд тавигдсаныг үндэслэж цагдаагийн байгууллагаас КУДС-ийн захирал Ж.Солонгыг шалгаж эхэлжээ.

Харин хохирогч оюутан Б нь тухайн үед цагдаагийн байгууллагад гомдол гаргаагүй бөгөөд хэрэг үйлдэгдсэний дараа Шүүх шинжилгээний газарт хандан гэмтлийн зэргийг тогтоолгож дүгнэлт гаргуулж албан ёсоор цагдаагийн байгууллагад хандах ёстой байжээ.

Турк: Эрхээ хамгаалахаар жагссан эмэгтэйчүүдийг баривчилжээ
Турк: Эрхээ хамгаалахаар жагссан эмэгтэйчүүдийг баривчилжээ
 
ЭСЯ Хятад ажилчдын эрхэнд халдсан асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв
ЭСЯ Хятад ажилчдын эрхэнд халдсан асуудалд буруутай этгээдүүдэд хариуцлага хүлээлгэх эсэхийг анхааралтай ажиглана гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/03/09-нд нийтлэгдсэн мэдээ болно.