Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалаах өдөр өчигдөр /2023.03.08/ болж өндөрлөсөн. Тэгвэл Туркийн эрх баригчид эл өдөр жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон шийдвэр гаргасан байна. Улмаар Турк эмэгтэйчүүд уг шийдвэрийг эсэргүүцэж цагдаа нартай мөргөлдсөн хэрэг гарчээ.
“Феминист оройн жагсаал” гэх нэртэй уг жагсагчдыг Таксимын талбайд хүргэхгүйн тулд нулимс асгаруулагч хий ашигласан байна. Мөн 30 гаруй хүнийг баривчилсан талаар BBC мэдээлжээ.
Туркийн Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоганы шийдвэрээр гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх Истанбулын конвенцоос, 2021 онд гаргаснаас хойш тус улсад 600 гаруй эмэгтэй эрчүүдийн гарт амиа алдсан гэсэн тайланг Туркийн сөрөн хүчний Бүгд Найрамдах Ардын нам гаргаж тавьсан байна.