Төрсөн хүүгээ зодож хөнөөгөөд эхнэрээ айлган сүрдүүлж, найз болон хүргэн ахтайгаа нийлж цогцсыг нь нуусныг 4 жилийн дараа илрүүлжээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Төрсөн хүүгээ зодож хөнөөгөөд, цогцсыг нь нууж булсан хэргийг цагдаагийнхан илрүүлжээ. Тодруулбал, Ховд аймгийн Буянт сумын иргэн Г нь 2022 онд сураггүй алга болжээ. Түүний алга болсон байдал нь сэжигтэй байсан тул цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгах ажиллагааг явуулсан байна.

Улмаар мөрдөн шалгалтын явцад сураггүй алга болсон гэх Г-г нас барсан болохыг тогтоож, түүний цогцсыг олсон аж.

Уг хэргийг түүний төрсөн эцэг 41 настай Б нь 2022 онд хувийн таарамжгүй харьцааны улмаас зодож амь насыг нь хохироосон болох нь илэрчээ.

Ингэхдээ тэрбээр эхнэрээ айлган сүрдүүлж, найз болон өөрийн хүргэн нартай үгсэн тохиролцож, хүүгийнхээ цогцсыг нууж булсан болох нь тогтоогджээ.

ЦЕГ: Иргэний биед халдсан цагдаагийн алба хаагчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах“ гэсэн заалтаар шалгаж байна
ЦЕГ: Иргэний биед халдсан цагдаагийн алба хаагчийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл санаатай учруулах“ гэсэн заалтаар шалгаж байна
 
Ирэх сарын 1-нээс түлш худалдан авахад зөвхөн “Хотула“ аппликейшнийг ашиглана
Ирэх сарын 1-нээс түлш худалдан авахад зөвхөн “Хотула“ аппликейшнийг ашиглана
Сэтгэгдэл (2)
Анхаар!
Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд хариуцлага хүлээхгүй. !!!