Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МАРГААШ: Сурагчдын хичээл орж, тээврийн хэрэгслийн дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 38 секунд

Монгол түмний уламжлалт сар шинийн баярын өдрүүд өндөрлөж маргаашнаас эхлэн Нийслэлчүүд энгийн ажил, амьдралдаа шилжиж байна.

Боловсрол, шинжлэх ухааны яамнаас цагаан сарыг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд зохицуулалт хийсэн байдаг. Тодруулбал, Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хоёрдугаар сарын 20-24-ний өдрүүдэд амарсан. Ингэснээр хоёрдугаар сарын 20-ны өдрийн хичээлийг Бямба гаригт нөхөж, хоёрдугаар сарын 24-ний Баасан гаригийн хичээлийг ирэх долоо хоногийн Бямба гариг буюу гуравдугаар сарын 4-ний өдөрт шилжүүлээд буй.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их дээд сургуулиуд энэ сарын 20, 24-ний хоёр өдрийн хичээлийг цахимаар зохион байгуулна. Дадлагын буюу лабораторийн хичээлийг гуравдугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэсэн юм. Ттэгвэл маргааш ЕБС-ийн хичээл албан ёсоор эхэлж байгааг БШУЯ-наас мэдээллээ.

Дашрамд сануулахад, шинийн 1-3-ны өдрүүдэд тээврийг хэрэгслийн улсын дугаарын хязгаарлалт үйлчлээгүй бөгөөд амралтын эдгээр өдрүүдэд ч мөн дугаарын хязгаарлалтгүй замын хөдөлгөөн зорчиж буй билээ.

Харин маргааш буюу даваа гарагт албан ёсоор ажлын шинэ долоо хоног эхэлж байгаа тул автомашины улсын дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжилнэ гэдгийг Тээврийн цагдаагийн албанаас мэдээллээ.

Л.Энх-Амгалан: Боловсролын багц хуулиар сургуулиудын ЧАНАРЫН ЯЛГАА арилна
Л.Энх-Амгалан: Боловсролын багц хуулиар сургуулиудын ЧАНАРЫН ЯЛГАА арилна
 
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
ЧУУЛГАН: Ерөнхийлөгчийн хоригийг маргааш хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.