Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хөвсгөл аймгийн Хүслийн хад, Живаагийн хил орчмын газарт зорчихыг хориглосон тэмдэг байрлууллаа

Ангилал
Бусад
Огноо
Унших
1 минут 7 секунд

Цаг агаар тогтуун, дулаарч байгаагаас үүдэн Хөвсгөл нуурын бүх хил хөдөлж мөсөн замаар тээвэр хийх боломжгүй болсон талаар аймгийн онцгой байдлын газраас мэдээллээ.

Тодруулбал, Ренчинлхүмбэ, Ханх, Улаан-Уул, Цагааннуур, Хатгал, Баянзүрх сумдын иргэд мөсөн замаар хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна.

Мөн Хатгал тосгоны чиглэлд амралт зугаалгаар явж байгаа иргэд Хөвсгөл нуурын мөсөн дээр гарахгүй, хөдөлгөөн хийхгүй байж аюулгүй байдлаа хангахын зөвлөж байна.

Хатгал тосгоноос хойд зүгт 14 км-т Хүслийн хад, Живаагийн хил орчмын газарт хориглох тэмдэг байрлууллаа. Живаагийн хил 3м өргөн байна.

Дашрамд сануулахад, Цагаан хил гэдэг нь мөс хагарч хоорондоо мөргөлдөн овоорч барааны газраас мөсөн уул мэт харагддаг бол хар хил гэдэг нь хагарсан мөс хоёр тийш ангайн завсар гарч дундуур нь ус мэлтэлзэж байдаг байна.

Монгол Улсад 22 хоногийн хугацаанд 19315 жуулчин зорин иржээ
Монгол Улсад 22 хоногийн хугацаанд 19315 жуулчин зорин иржээ
 
Б.Батцэцэг: Онгоцны түлш нийлүүлэх гэрээг В.В.Путин Ерөнхийлөгчийн айлчлалын үеэр ЭХЯ, Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яам яаралтай горимоор оруулж, урьдчилж тохирсон байдаг. Тиймээс бид засвар хийх боломжтой