Монгол Улсын Засгийн газраас 2023-2025 оныг Аялал жуулчлалыг хөгжүүлэх ажлын хүрээнд "Монголд зочлох жил" болгон зарласан билээ.
Тодруулбал, зөвхөн хоёрдугаар сарын 1-нээс хоёрдугаар сарын 23-ны хооронд 19315 гадаадын жуулчин Монгол Улсыг зорин ирсэн байна. Тэгвэл энэ онд нийт 1 сая жуулчин хүлээж авах зорилтыг тавиад байгаа билээ.
Дашрамд мэдээлэхэд, Жуулчдын тоо өнгөрсөн хугацаанд бага байж ирснийг гурван шалтгаанаар салбарын судлаачид тайлбарлаж байна. Нэгдүгээрт, гадагш чиглэсэн маркетингийн манай улс хийхгүй байна. Түүнчлэн нисэхийн либеральчлал хийгдэхгүй байна. Гуравдугаарт, олон орны жуулчдын онцлогт тохирсон үйлчилгээ үзүүлж чадахгүй байна гэсэн дүгнэлтийг гаргажээ.