Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

О.Мөнхжин тэргүүтэй IHC, ARD, ELFC зэрэг койнуудыг ЦАГДААГААС ШАЛГАЖ, багадаа 500 мянга орчим иргэд бүртгэлгүй 27 койны ХОХИРОГЧ болох магадлалтай

Огноо
Унших
4 минут 3 секунд

No description available.Сүүлийн өдрүүдэд койн, токенууд, түүний хохирогч нартай холбоотой асуудал нийгэмд “бөмбөг дэлбэлж” байна. Энэхүү криптовалютын арилжаа манай улсад хоёр жилийн өмнөөс идэвхжиж эхэлсэн гэхэд болно. Энэ чиглэлд тухайлсан хуулийн зохицуулалтгүй явж ирсэн байдлыг ашиглан олон төрлийн койнууд шил шилээ даран гарч, иргэдээс мөнгө татан төвлөрүүлж эхэлсэн юм. Үүнийг зохицуулахаар 2022 онд энэ салбарыг зохицуулах хууль батлагдсан хэдий ч хэдийнээ 64 койн, токен гарч иргэдийн 900 орчим тэрбум төгрөгийг татан төвлөрүүлсэн гэх албан бус тоон мэдээлэл байна.

Гэтэл элдэв гоё ганган нэртэй, ашиг орлогоо нэмэгдүүлнэ гэсэн зорилготой койн гаргагчид өнгөрсөн хугацаанд гадаадад зугаалж, сагсны баг санхүүжүүлсэн “тансаглал” дунд амьдарч буй дүр зураг нь ил. Харин нөгөө талд байгаа нь бүх хөрөнгөө, байхгүй нь халаасан дахиа шавхаад ч хамаагүй орчихоод эцсийн дүндээ хохирогч болоод сууж буй иргэдийн нөхцөл байдал юм.

Начир дээрээ, татан төвлөрүүлсэн мөнгөний зарцуулалтад хяналт тавьж, энэ салбарыг зохицуулах ёстой Санхүүгийн зохицуулах хороо ч иргэдийн мөнгө хэрхэн, юунд зарцуулагдаж байгаад хяналт тавьж чадсангүй. Энэ байдал удаан үргэлжилбал тун удахгүй койнтой холбоотой алдагдал, луйвар, булхай “хагарч”, жинхэнэ утгаараа дэлбэрэхэд бэлэн болж байна.

Нөгөө талд нь койн гаргасан залуучууд залилсан, залилаагүй гэсэн маргааныг дэгдээсээр багагүй хугацаа өнгөрлөө. Тиймээс койнтой холбоотой яригдаж буй энэ мэт олон асуудлуудыг цагдаагийн байгууллагаас нь эцэслэн шалгаж тогтоогоод, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг мэргэжлийн байгууллагууд нь ч мөнгөний зарцуулалт зэрэгт анхаарал хандуулах нэн шаардлагатай болж байна.

-27 койн, токений арилжааг зогсоожээ-

970 гаруй тэрбум төгрөгийн асуудал эдгээр 60 гаруй койн, токенийг тойрч байна. Гэтэл эдгээрийн ердөө 37 нь хуулийн дагуу бүртгэгдсэн бөгөөд виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч 12 биржүүдээр арилжаалагджээ. Харин үлдсэн 27 койн, токений арилжааг зогсоосон байна. Улмаар зогсоосон 27 койн, токенийг авсан иргэд хохирч болзошгүй эрсдэлтэй нөхцөл байдал бүрдээд байгаа аж.

-IHC, ARD, ELFC койнуудыг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэргүүдийг шалгаж байна-

Цагдаагийн байгууллагад 2020 оноос хойш виртуал хөрөнгөтэй холбоотой 400 гаруй хэрэг бүртгэгджээ. Үүний дийлэнх нь буюу 348 нь залилах гэмт хэргийн төрлөөр бүртгэгдсэн байна. Бидэнд байгаа мэдээллээр, хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгагдаж буй хэргүүдийн дунд Их Бит ХХК-ийн “IHC” койн, Ард бит ХХК-ийн “ARD” койн, “Элф Эдүкейшн” ХХК-ийн “ELFC” койнуудыг анхдагч зах зээлд гарган хөрөнгө татан төвлөрүүлсэн этгээдүүдэд холбогдох хэргүүд бий аж.

-500 мянга орчим иргэд БҮРТГЭГДЭЭГҮЙ виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн харилцагч-

Манай улсад виртуал хөрөнгө арилжихаар данс нээлгэсэн 800 зуун мянга орчим иргэн байгаа юм. Гэтэл үүний 300 мянга орчим нь л бүртгэлтэй 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн харилцагч аж. Харин үлдсэн 500 мянга орчим иргэд нь бүртгэгдээгүй 12 виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн харилцагч гэх албан бус тоон мэдээлэл байна.

Койны асуудлаар ЦЕГ-аас 14.00 цагт мэдээлэл өгнө
Койны асуудлаар ЦЕГ-аас 14.00 цагт мэдээлэл өгнө
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.