Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Э.Сэргэлэнбаатар: Гадаадын бирж рүү алдсан байсан 700 сая орчим төгрөгийн крипто валютыг эргүүлэн татаж, хохирлыг барагдуулсан

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 58 секунд

Цагдаагийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороотой хамтран өнөөдөр /2023.02.06/ койн, крипто валюттэй холбоотой цаг үеийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. Энэ үеэр Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх газрын Мөнгө угаах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Э.Сэргэлэнбаатар дараах мэдээллийг өгсөн юм. Тэрбээр,

"Цагдаагийн байгууллага хохирсон иргэдийн гомдлыг хүлээн авч, мөрдөн шалгах ажиллагаа хийж байна. Энэ нь богино хугацаанд шийдэгдэх асуудал биш.

Мөн шүүхээр ороод шийдэгдсэн асуудал байна. Түүнээс гадна гадаад улсын бирж рүү Монголоос алдсан байсан крипто валютыг эргүүлэн татаж, хохирлыг барагдуулсан. Мөн хоёр иргэний 700 сая орчим төгрөгийн хохирлыг барагдуулсан байгаа" гэлээ.

Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ
Орхон аймагт өвлийн спортын наадам снөүбоардын төрлөөр эхэллээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.