Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ЦУВРАЛ 2: Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд зээлээ хэрхэн ЗОРИУЛАЛТ БУСААР зарцуулсан бэ

Огноо
Унших
12 минут 58 секунд

Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны анхны сонсгол зохион байгуулагдсанаас хойш багагүй хугацаа өнгөрлөө. Эл сонсголоор Хөгжлийн банкнаас зээл авсан 60 компанийн зээлийн зарцуулалттай холбоотой шинжээчийн дүгнэлттэй танилцсан билээ. Өмнө та бүхэнд сонсголоос "зугтсан" албан тушаалтан, улс төрчдийн мэдээллээс гадна Хөгжлийн банкнаас зээл авсан компаниуд зээлээ хэрхэн зориулалт бусаар зарцуулсан талаар мэдээллийг шинжээчийн дүгнэлтэд үндэслэн цувралаар бэлтгэн хүргэж байгаа билээ. Тэгвэл хоёр дахь нийтлэлээр "Кью эс си", "Цэцэнс Майнинг Энд Энержи", “Монполимет” зэрэг нийт 20 компанийн зээлийн зарцуулалтын мэдээллийг бэлтгэлээ.

НЭМЭЛТ ТАЙЛБАР: ХБ-наас авсан нийт зээлээс зөвхөн шинжээчийн зориулалт бус, гэрчээс тодруулах шаардлагатай хэмээн танилцуулсан зарцуулалтыг тусгасан болно.

Компаниудын зарцуулалттай холбоотой өмнөх нийтлэлийг энд дарж унших боломжтой.

Сонсголд гэрчээр дуудагдсан ч ирээгүй албан тушаалтан, улс төрчдийн талаар бэлтгэсэн өмнөх нийтлэлийг энд дарж уншина уу.

-"Кью эс си" ХХК: 36.5 сая ам.доллараар долларын дансаа ЗУЗААТГАСАН-

Эл компани нь 2014 онд Хөгжлийн банкнаас Төмөртэй ордоос Хандгайт өртөө хүртэлх 33.4 км төмөр зам барих төслөөр 71.3 сая ам.долларын зээл авсан байна. Шинжээчийн дүгнэлтээр "Кью Эс Си" ХХК Хөгжлийн банкнаас авсан тус зээлийн нийт санхүүжилтээс 36.5 сая ам.долларыг Улаанбаатар хотын Монголбанк дахь долларын харилцах дансаа зузаатгаж, 29.7 сая ам.долларыг Худалдаа хөгжлийн банк дахь зээлээ хаасан. Иймээс тус зээлийг зориулалтын дагуу зарцуулсан гэж үзэх боломжгүй гэх дүгнэлт гарчээ.

-ХБ-наас авсан зээлийн 135.1 тэрбум төгрөгөөр “Голомт банк" дахь зээлээ хаажээ-

"Цэцэнс Майнинг Энд Энержи" ХХК-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийн асуудлыг хэлэлцсэн юм. Тодруулбал, эл компани нь Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг ашиглах төслийг санхүүжүүлэхээр Хөгжлийн банкнаас 30 сая евро, 2.1 тэрбум иений хоёр удаагийн зээлийг авсан байдаг. Компанийн гүйцэтгэх болон хамаарал бүхий этгээдийн байдлаас харахад, эл компанийн толгой компани болох "Цэцэнс Холдинг" ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч нь "Голомт" банкны ТУЗ-ийн дарга Д.Баясгалан аж. Ингэхдээ Д.Баясгалангийн 100 хувийн эзэмшлийн "Цэцэнс Майнинг Энд Энержи" ХХК Хөгжлийн банкнаас авсан нийт зээлийн 135.1 тэрбум төгрөгийг Голомт банд дахь авлага болон зээл хаасан байна. Иймд шинжээчийн зүгээс зээлийг зориулалт бусаар ашигласан гэж үзсэн юм.

-Хатант интернешнл ХХК: БНХАУ-ын хоёр иргэнд зориулалт тодорхойгүйгээр мөнгө шилжүүлсэн-

-"Хөтөл" ХХК тоног төхөөрөмж авахаар шилжүүлсэн гэх 21 сая ам.долларын баримт устгагдаж, 34 сая ам.долларыг "Кью Эс Си"-ийн данс руу шилжүүлсэн-

Гурав дахь удаагийн олголтын 34 сая ам.долларыг 2012 оны аравдугаар сарын 19-ны өдөр "Бейзмент" ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь тоот дансанд зээл хаах зориулалтаар шилжүүлэх тухай тус компанийн төлбөрийн даалгаварын хүсэлтийг ирүүлсний дагуу Хөгжлийн банкнаас Монголбанк дахь тоот ам.долларын харилцах дансанд шилжүүлжээ. Эл дансыг нягталж үзэхэд, Худалдаа хөгжлийн банк дахь "Кью Эс Си" ХХК-ийн нэр дээрх харилцах данс байсан аж.

Ташрамд дурьдахад, зээл авах үед тус компанийн 50 хувийг Г.Энхбаяр, Р.Мөнхтуул 30 хувийг эзэмшиж байсан байна. Ингэхдээ Р.Мөнхтуул нь 2008 онд "Хөтөл" ХХК-ийг "Бейзмент" ХХК нэртэйгээр үүсгэн байгуулж байжээ. Мөн тэрбээр "Кью Эс Си" ХХК-ийн дэд захирал Р.Мөнхжаргалын дүү аж.

-"Шинэ Яармаг" төслийн зээлийн санхүүжилтээс 45 мянган ам.доллар Ц.Ууганбаярын данс руу шилжжээ-

Эл компани нь ЗГ-ын тогтоолын дагуу санхүүжүүлсэн "Шинэ Яармаг" орон сууцны цогцолбор хороолол барих төслийг санхүүжүүлэхээр 29.1 сая ам.долларын зээлийг авсан байдаг. Ингэхдээ 1.2 сая ам.долларыг бэлнээр болон хамаарал бүхий этгээдээр авсан нь зориулалт бус зарцуулалтад багтана гэж шинжээч танилцуулсан юм. Мөн шинжээч дүгнэлтдээ зээлийн зарцуулалтын гүйлгээнээс харахад, Ц.Ууганбаярын данс руу 45 мянган ам.доллар шилжүүлсэн гэсэн юм.

-ШИНЖЭЭЧ: ХБ-ны зээлийн санхүүжилтээс 375 мянган ам.долларыг Н.Мөнхнасангийн дансанд шилжүүлсэн нь зээлийн зориулалттай нийцэхгүй байна-

Монгол Улсын Хөгжлийн банк “Монполимет” ХХК-д 65,000,000 ам.долларын зээлийг жилийн 7,85 хувийн хүүтэй, 7 жил 2 сарын хугацаатай олгохоор шийдвэрлэсэн.

  1. 2014.10.28-ны өдөр 35,033,663.31 /35,0 тэрбум/ ам.доллар,
  2. 2015.06.30-ны өдөр 29,966,336.69 /29,9 тэрбум/ ам.доллароор хэсэгчилж зээлийг бүрэн олгосон. Тус зээлийн гэрээний хугацаа 2021 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш хугацаа хэтэрч эхэлсэн. 2022.12.31-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөрт 42.3 сая ам.доллар, хүүгийн төлбөрт 25.2 сая ам.доллар нийт 67.5 сая ам.долларын эргэн төлөлтийг хийсэн байна.

2022.12.31-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл 23.9 сая ам.доллар /82.4 тэрбум төгрөг Монголбанкны 2022.12.31-ний албан ханшаар/ өр төлбөрийн үлдэгдэлтэй байна.

-НВЦ ХХК: Зээлийн санхүүжилтээс 9.7 тэрбум төгрөгийг зориулалт бусаар ашигласан-

Үндсэн зээлээс нэг ч төгрөг төлөгдөөгүй бөгөөд одоогийн байдлаар эл зээл нь Хөгжлийн банкны чанаргүй, Монголбанкны чанаргүй ангилалд багтаад байгаа юм. Түүнчлэн сонсголын үеэр УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэгийн нөлөөлөл бий эсэх, ямар холбоо хамааралтай талаар нь тодруулахад, Ё.Баатарбилэгтэй сайн найзууд, зээл авахад нөлөөлсөн зүйлгүй гэх байр суурийг гэрчийн зүгээс илэрхийлсэн юм.

-Эрдэнэс тавантолгой ХХК-ийн зээлийн асуудлыг шинжээчийн дүгнэлтээр өндөрлөв-

Төслийн нэр: Төмөр замын төсөл, Тавантолгой төслийг хэрэгжүүлэх зээлийн дахин санхүүжилт

Авсан зээл: 250 сая ам.доллар

УИХ-аас хянан шалгах түр хороо байгуулагдаж, нүүрсний хулгайн хэргийг шалгаж энэ талаар бие даасан сонсгол хийх тул удирдлагууд дийлэнх нь хянан шалгагдаж байгаа тул сонсгол шинжээчийн дүгнэлттэй танилцаж өндөрлөсөн юм.

-ТОСК хөдөлгөөнт цогцолбор: Гадаад гүйлгээгээр 7 сая ам.долларыг шилжүүлсэн-

МУХБ болон ТОСК ТӨҮГ нь ирээдүйд бий болох тоног төхөөрөмжийг 4.1 сая ам.доллараар үнэлсэн барьцааны гэрээ болон тус тоног төхөөрөмжийг худалдан авах зориулалтаар 7 сая ам.долларыг 8 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай байгуулж байжээ.

-"Вояжер минерал ресурсес" ХХК: 1.2 тэрбум төгрөг Ч.Чинбатын хамаарал бүхий "Өсөх зоос" ХХК руу шилжүүлжээ-

Вояжер минерал ресурсес ХХК-ийн 86 хувийн хувьцааг УИХ-ын гишүүн Ч.Ундрамын аав Ч.Чинбат эзэмшдэг бөгөөд түүний эзэмшдэг "Өсөх зоос" компанийн мэдээллийг улсын бүртгэлээс “устгасан” гэдгийг Хянан шалгах түр хорооны дарга Б.Энхбаяр сонсголын үеэр хэлсэн юм. Ингэхдээ Ч.Чинбатын хамаарал бүхий "Өсөх зоос" компани руу шилжүүлсэн гэх 1.2 тэрбум төгрөг нь үйл ажиллагааны зардалд зарцуулагдсан. Эдгээр гүйлгээнүүд хөөн шалгахад, зээлийн гэрээнд заасан үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлсэн тул дүгнэлт гаргах боломжгүй гэж шинжээч үзсэн юм.

-Эрчим хүчний яамны ХБ-наас авсан зээл үр дүнгүй байгаа нь зээлийн эргэн төлөлтийг улсын төсөв хариуцахад хүргэх эрсдэлтэй байна гэж шинжээч үзэв-

Тавантолгой цахилгаан төслийн бэлтгэл үеийн зардлын санхүүжилт нэртэйгээр 2013 онд Эрчим хүчний яам Хөгжлийн банкнаас 14.8 сая ам.долларын зээлийг авсан байдаг. Эл төслийн хөрөнгийн зарцуулалтыг дээрх инфографикаас харж болно. Шинжээчийн зүгээс, тус төслийн гадаадын хөрөнгө оруулагчийг 2016 онд сонгон шалгаруулсан гэх боловч тухайн үед төсөл хэрэгжээгүй, өнөөдрийн байдлаар төслийн хэрэгжилт удаашралтай, үр дүнгүй байгаа нь ХБ-наас авсан зээлийг үр дүнгүй, эргэн төлөлт улсын төсөв хариуцахад хүргэх эрсдэлтэй байна гэж үзсэн юм.

-"Эрдэнэс Монгол" ХХК: "Энержи ресурс” ХХК-ийн арилжааны банк дахь дансанд 169 тэрбум төгрөгийг шилжүүлсэн-

-Мондулаан трейд ХХК: 11.4 тэрбум төгрөгийн зээлийг зориулалт бусаар зарцуулсан-

-МОНГЕМА ХХК: эрсдлийн дүгнэлтэд тусгасан нөхцлүүд хангагдаагүй байхад зээлийг олгосон зөрчил илэрчээ-

ТУЗ-ийн тогтоол болон эрсдлийн дүгнэлтэд тусгасан нөхцлүүд хангагдаагүй байхад зээлийг олгосон зөрчил илэрсэн аж. Тодруулбал, 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн эрсдлийн дүгнэлтийн хоёр нөхцөл хангагдаагүй байхад зээл олгожээ. Ингэхдээ үл хөдлөх барьцаа хөрөнгүүдийн талбайн хэмжээг мэргэжлийн компаниар хийлгэх гэж тусгасан боловч мэргэжлийн компаниар хийлгээгүй. Мөн Гүйцэтгэх захирлын нэр дээрх муу зээлийг барагдуулах ТУЗ-ын тогтоол биелээгүй зөрчил илэрсэн.

-Зээл авах үедээ тус компани нь Хөгжлийн банкны хэд хэдэн шаардлагыг хангаагүй талаар хуулийн дүгнэлт гарсан байхад эл зээл олгогджээ-

Хөгжлийн банкинд ирүүлсэн нэхэмжлэлийн дагуу “Эрхэс Голд” ХХК-ийн Хаан банк дахь дансанд 2.1 тэрбум төгрөгийг “Эксваторын үнэ” утгатайгаар шилжүүлсэн. Эл мөнгөнөөс “Нью Хаппи” хувьцаа эзэмшигч У.Тулгаболд нь “Эрхэс Голд” ХХК Гүйцэтгэх захирлаар давхар ажилладаг. Эл мөнгийг бэлнээр гаргаж авсан. “Нью Хаппи” ХХК болон “Эрхэс Голд” ХХК нь У.Тулгаболдын өөрийн хамаарал бүхий компани гэдэг нь харагдаж байна. Иймд бэлнээр гаргасан мөнгөний зарцуулалтыг хянах боломжгүй тул гэрчээс тодруулах шаардлагатай гэж шинжээч үзсэн юм.

-“Форс Голд Майнинг” ХХК: Хаан банк дахь “Шижир ойл” ХХК-ийн 300 сая төгрөгийн зээлийг дарсан-

“Шижир ойл” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Бат-Өлзий овогтой Одмаа нь “Форс Голд Майнинг” ХХ-ийн данснаас бэлэн зарлага гаргасан нь тус хуулийн этгээдүүд хамаарал бүхий болохыг баталж байна гэж шинжээч дүгнэсэн юм.

-“Моннис Майнинг” ХХК: 17.9 тэрбум төгрөгийг зориулалт бусаар зарцуулсан-

Зээл олгох үед Хөгжлийн банкны эрсдлийн үнэлгээний газрын дүгнэлтэд “Төслийн нийт барьцаа хөрөнгийн 87 хувь нь ирээдүйд бий болох хөрөнгө тул барьцаа хөрөнгийн төвлөрлийн эрсдэлтэй гэж дүгнэсэн байхад холбогдох шаардлагуудыг бүрэн хангуулалгүйгээр зээл, барьцааны гэрээн байгуулсан нь хууль зөрчсөн талаар шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан байгаа юм

-Пи си вай ХХК: 3.5 тэрбум төгрөг Хувьцаа эзэмшигч Б.Гантүлхүүр нь бэлнээр зарлагадаж авсан-

Пи си вай ХХК нь Хөгжлийн банкнаас зээл авах үед Голомт банканд 170 мянган ам.долларын вальютын зээлийн үлдэгдэлтэй байсан бөгөөд хувьцаа эзэмшигч Б.Гантүлхүүр нь 47.5 мянган ам.доллар, 108 мянган долларыг тус зээлийн төлбөрт суутгуулсан нь Хөгжлийн банкнаас авсан зээлээр Голомт банд дахь зээлийг хаасан гэж үзэхээр байгаа талаар шинжээч танилцуулсан юм

-Скайлэнд энержи ХХК: 117.5 сая төгрөгийн зээл, зээлийн хүү төлөлтөд зарцуулсан-

-Строй-инвест ХХК: 204 мянган ам.долларыг бэлнээр авсныг гэрчээс тодруулах шаардлагатай-

Г.Занданшатар: Төрийн албаны тогтолцоог оновчтой болгож, цалин хөлсний шинэтгэл хийх шаардлагатай байна
Г.Занданшатар: Төрийн албаны тогтолцоог оновчтой болгож, цалин хөлсний шинэтгэл хийх шаардлагатай байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/02/01-нд нийтлэгдсэн мэдээ болно.