Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АМРАХ АГШИН: Бороотой өдөр

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 37 секунд

Бороотой өдөр. Чийгт гудамж. Гэзэг нь норчихсон гоо охид. Нүдээ аниад сонсоход намуухан шаагих чимээ. Хаанаас ч юм ханхлах хөрсний нойтон үнэр. Догдлол. Үл ялиг гуниг. Хаа холын дурсамж...

Бороо надад догдлолыг минь, дотор хүнийг минь сэрээж ирдэг. Хаанаас ундарч буй нь үл мэдэгдэх хүсэл тэмүүлэл, уярал бас хайрыг авч ирдэг. Тэр гуниг хөндүүрийг ч авчрахаа мартдаггүй. Бороо далимдуулж уйлах өдрүүдийг ч бас дагуулж ирдэг. Хоёулаа бүтээсэн хорин хэдэн жилийн дурсамжаа сануулж ирдэг. Олон жилийн өмнөх хүүхэд насыг минь авч ирдэг.

Уулын маань зуныг бодогдуулдаг. Борооны дараа сарьдагуудын оройд манан суучихсан байдгийг сануулдаг. Шөнөжин бороо орж хоноход өглөө нь урд голоос манан хөөрч байдгийг сануулдаг. Манан дундуур тогоруу дуугарсаар нисэж өнгөрдгийг ч бодогдуулдаг. "Тогоруу дуугарч байна зүсрэх нь дээ" гэж ярилцсаар ээж бид хоёр үнээн зэл рүүгээ алхдагийг сануулдаг.

Бороо л дотор хүнийг минь онгичиж орхидог. Болж өнгөрсөн бүхий л сайхныг сануулдаг. Сэтгэлд нар тэвэрч ирээд амьсгаа давхацтал гэгэлзүүлж асан сайхан залууг ч сануулдаг. Авч чадаагүй үнэтэй бүхнийхээ хойноос борооноор л асгартал уйлмаар санагддаг. Бороотойд л....

Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн байрыг нураах тендерийг хоёр дахь удаагаа зарлажээ
Дүнжингаравын дэлбэрэлтэд өртсөн байрыг нураах тендерийг хоёр дахь удаагаа зарлажээ
 
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Бөртэ чоно-2025: Оны онцлох амжилтын эзнээр “Physical Asia” шоуны баг тамирчид шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2025/06/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.