Хөгжлийн банкны асуудлаарх Хянан шалгах түр хорооны анхны сонсгол өнгөрөгч долоо хоногт тав хоногийн хугацаанд Төрийн ордонд болж өндлөрлөсөн билээ. Уг сонсгол нь Хөгжлийн банкнаас санхүүжүүлсэн “шууд зээл”-ийн олголт, эргэн төлөлтийн байдал, зээл олгосон албан тушаалтан, зээлдэгчид болон хамаарал бүхий этгээдүүдээс гэрчийн мэдүүлэг авах, зээлийн ашиглалт, зарцуулалтын төлөв байдалд гаргасан хянан шалгагч, шинжээч нарын дүгнэлт, мэдээллийг сонсох” сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан билээ. Ингэхдээ сонсголд 306 гэрчийг давхардсан тоогоор дуудсан бөгөөд үүнээс 175 гэрч оролцсон юм. Тэгвэл Хөгжлийн банкны сонсголд гэрчээр оролцуулахаар мэдэгдэх хуудсыг хүргүүлсэн боловч биечлэн оролцохоос "зугтсан" албан тушаалтан, улс төрчдийн мэдээллийг хамаарал бүхий компани тус бүрээр задлан хүргэж байна.
Ташрамд дурьдахад, сонсгол гэрчээр дуудагдсан ч шалтгаангүйгээр сонсголд ирж оролцоогүй тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар хариуцлага хүлээлгэдэг.
НЭМЭЛТ ТАЙЛБАР: Ирээгүй гэрч хэсэгт албан тушаалтны нэрний ард хашилт үүсгэсэн /Хашилтад сонсголд оролцоогүй шалтгааныг дурдсан болно/
-БЭРЭН ГРУПП ХХК: УУХҮ-ийн сайд асан Д.Ганхуяг ирээгүй-
1. Компанийн нэр: “Бэрэн Групп” ХХК
Төслийн нэр: Барилгын арматурын үйлдвэр байгуулах
Авсан зээл: 27.2 сая ам.доллар
Ирээгүй гэрч:
-УУХҮ-ийн сайд асан Д.Ганхуяг
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат
-Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Г.Одонтуул
-Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан Д.Баярмагнай
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр
-Хөгжлийн банкны мэргэжилтэн Т.Хулан
-ЗЭСТ ӨНДӨР ХХК: ХБ-ны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр өмгөөлөгчтэй ярилцаж байгаад оролцох эсэхээ шийднэ гэсэн боловч ИРЭЭГҮЙ-
2. Компанийн нэр: “Зэст Өндөр” ХХК
Төслийн нэр: Ширэн овоо төмрийн хүдрийн ордыг ашиглах
Авсан зээл: 10.9 тэрбум төгрөг
Ирээгүй гэрч:
-“Зэст Өндөр” ХХК-ийн захирал н.Эрдэмжаргал /хуулийн зөвлөх болон санхүүгийн ажилтнаа итгэмжлэлээр оролцуулах хүсэлтээ бичгээр ирүүлсэн/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр /өмгөөлөгчтэй ярилцаж байгаад оролцох эсэхээ шийднэ/
-Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн асан н.Аззаяа /хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээсэн тул оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн/
-Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан М.Баярмагнай /АТГ-д мэдүүлэг өгсөн, нууцыг задруулахгүй байх баталгаа гаргасан, орон нутагт ажиллаж байгаа/
3. Компанийн нэр: “Монгол Мах экспо” ХХК
Төслийн нэр: Мах боловсруулах цогцолбор төв байгуулах
Авсан зээл: 31.9 тэрбум
Ирээгүй гэрч:
-“Монгол Мах экспо” ХХК-ийн хамаарал бүхий этгээд н.Ариунболд /холбоо барьж чадаагүй, гадагшаа явсан/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр
-Хөгжлийн банкны ахлах мэргэжилтэн асан н.Аззаяа /хуулийн байгууллагад шалгагдаж байгаа бөгөөд нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээсэн тул оролцох боломжгүй гэдгээ илэрхийлсэн/
-Хөгжлийн банкны мэргэжилтэн Г.Солонго /хүүхэд асрах чөлөөтэй байгаа тул оролцох боломжгүй/
-“МОНГОЛ ЭМ ИМПЕКС КОНЦЕРН” ХХК: Захирал Б.Болормаа Австри улс руу ажлаар явсан гэх шалтгаанаар биечлэн оролцоогүй-
4. Компанийн нэр: “Монгол эм импекс концерн” ХХК
Төслийн нэр: Хатуу тугнагдсан эм болон дуслын шингэний үйлдвэр байгуулах
Авсан зээл: 7.2 тэрбум төгрөг
Ирээгүй гэрч:
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр
-Хөгжлийн банкны мэргэжилтэн Т.Хулан /хүүхэд асрах чөлөөтэй/
-Хөгжлийн банкны мэргэжилтэн Сайнжаргал /гадаадад ажиллаж амьдарч байгаа/
-“Монгол эм импекс концерн” ХХК-ийн захирал Б.Болормаа /Австри улс руу ажлаар явсан тул өөрөө ирж чадаагүй/
5. Компанийн нэр: “Монгол Драй Милк” ХХК
Төслийн нэр: Монгол хуурай сүүний үйлдвэр барих
Авсан зээл: 15 сая ам.доллар
Ирээгүй гэрч:
-“Монгол Драй Милк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Э.Эрдэмбилэг /өөрөө биечлэн оролцож амжихгүй учраас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Батбаасанг оролцуулах хүсэлт гаргасан/
-Хөгжлийн банкны өмнөх удирдлагуудаас Батбаяр, Тэмүүлэн
6. Компанийн нэр: “Газ импорт” ХХК
Төслийн нэр: Хаягдал батерейг дахин боловсруулах үйлдвэр байгуулах
Авсан зээл: 4.9 сая ам.доллар
Ирээгүй гэрч:
-“Газ импорт” ХХК Гүйцэтгэх захирал асан Мягмардорж /тодорхойгүй шалтгаанаар ирээгүй/
-Хөгжлийн банкны захирал асан Мөнхбаяр
-Хөгжлийн банкны мэргэжилтэн Сайнзаяа /хөдөө орон нутагт ажиллаж байгаа, тухайн байгууллагад хамааралгүй, Эрдэнэт хотод амьдардаг, амаржсан/
-МОН ЛАА ХХК: УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зөвлөх Зоригтбаатар биечлэн оролцохоо илэрхийлсэн боловч өвчтэй байгаа тул очиж амжихгүй гэжээ-
7. Компанийн нэр: “Мон Лаа” ХХК
Төслийн нэр: Төмрийн хүдрийг нойтон аргаар баяжуулах үйлдвэр байгуулах төсөл
Авсан зээл: 5.5 тэрбум төгрөг
Ирээгүй гэрч:
-УИХ-ын гишүүн С.Ганбаатарын зөвлөх Зоригтбаатар биечлэн оролцохоо илэрхийлсэн боловч өнөөдөр өвчтэй байгаа тул очиж амжихгүй
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат /шүүх хурал давхцсан/
-Хөгжлийн банкны ажилтан Ундраа, Гэрэлтуяа /гадаадад ажиллаж амьдарч байгаа/
-“Мон Лаа” ХХК-ийн захирал Д.Энхсайхан /холбогдож чадаагүй/
8. Компанийн нэр: “Вертекс Майнинг Партнер” ХХК
Төслийн нэр: Ухаа худаг уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлох үйл ажиллагаа явуулах төсөл
Авсан зээл: 33 тэрбум төгрөг
Ирээгүй гэрч:
-Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан Д.Баярмагнай /Ерөнхий сайдын зөвлөмжөөр байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд хөдөө орон нутагт ажиллаж байгаа/
9. Компанийн нэр: “Эйч энд эйч ремикон” ХХК
Төслийн нэр: Бетон зуурмагийн үйлдвэрийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
Авсан зээл: 5 тэрбум
Ирээгүй гэрч:
-“Эйч энд эйч ремикон” ХХК-ийн захирал М.Баянмөнх /өөрөө оролцох боломжгүй байгаа учраас санхүү эрхэлсэн дэд захирлаа оролцуулах хүсэлт гаргасан/
-“Эйч энд эйч ремикон” ХХК-ийн нягтлан бодогч асан А.Мөнгөн /оролцоно гэдгээ илэрхийлсэн боловч оролцоогүй/
10. Компанийн нэр: “Энсада Истерн” ХХК
Төслийн нэр: Экспортод чиглэсэн гурил, гурилан бүтээгдэхүүний үйлдвэрлэл
Авсан зээл: 25.2 тэрбум төгрөг
Ирээгүй гэрч:
-Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат /эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй байна/
-“Энсада Истерн” ХХК-ийн захирал О.Болдсайхан /гадаадад эмчилгээтэй байгаа учир оролцох боломжгүй/
11. Компанийн нэр: “Империал Гоулд Майнинг” ХХК
Төслийн нэр: Хүүшийн амны алтны шороон ордыг ашиглах
Авсан зээл: 16 тэрбум
Ирээгүй гэрч: Гэрчүүд бүгд ирсэн
12. Компанийн нэр: “Шарын гол” ХХК
Төслийн нэр: “Буянтын хөндийн адаг” алтны шороон ордыг ашиглах төсөл
Авсан зээл: 264 сая иен
Ирээгүй гэрч:
-“Шарын гол” ХХК-ийн ТУЗ-ын дарга Г.Хулан /гадаадад явж байгаа тул оролцох боломжгүй/
-“Шарын гол” ХХК-ийн захирал асан Батбаатар /зээлтэй холбоотой мэдээлэл өгөх эрх бүхий албан тушаалтан би биш/
-“Шарын гол” ХХК-ийн ТУЗ-ын дарга асан Эрдэмбилэг /тодорхойгүй шалтгаанаар ирээгүй/
-Хөгжлийн банкны хэлтсийн захирал асан Мягмаржав /оролцох боломжгүй/
-Хөгжлийн банкны удирдлагад ажиллаж байсан Сод-Эрдэнэ /АТГ-аас мөрдөн шалгах ажиллагааны явцад нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээсэн тул оролцох боломжгүй/
-Хөгжлийн банкны өмнөх удирдлага Чойжилжалбуу /Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын хугацаа давхцсан/
-Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат /эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Батбаяр /өмгөөлөгчтэйгөө ярилцаад оролцох эсэхээ шийднэ гэсэн боловч сонсголд ирээгүй/
13. Компанийн нэр: “Эрд хул” ХХК
Төслийн нэр: Алт-2 төсөл
Авсан зээл: 700 сая төгрөг
Ирээгүй гэрч:
-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр
-Хөгжлийн банкны өмнөх удирдлага Чойжилжалбуу /Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хурлын хугацаа давхцсан/
-“Эрд хул” ХХК-ийн хамаарал бүхий этгээд Соёлмаа /итгэмжлэгдсэн төлөөлөгчөө оролцуулна/
14. Компанийн нэр: “Эрэл” ХХК
Төслийн нэр: Байшин үйлдвэрлэх комбинат төсөл
Авсан зээл: 14 сая ам.доллар, 13.1 сая евро, 9.0 сая ам.доллар
Ирээгүй гэрч:
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат /шүүх хуралд оролцож байгаа/
-Хөгжлийн банкны хэлтсийн дарга Я.Түвдэндорж /эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй/
-Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Одонтуул нар ирээгүй
-Хөгжлийн банкны зээлийн хэлтсийн даргаар ажиллаж байсан Т.Ундраа /гадаад улсад байгаа/
-Хөгжлийн банкны мэргэжилтэн Дөлгөөн-Эрдэнэ /ирээгүй/
-Хөгжлийн банкны ажилтан Т.Очирхүү /ирээгүй/
15. Компанийн нэр: “Вестерн Холд” ХХК
Төслийн нэр: Ховд Эко цемент төсөл
Авсан зээл: 26.8 сая ам.доллар
Ирээгүй гэрч:
-“Вестерн Холд” ХХК-ийн захирал С.Балжинням /гадаад улсад албан томилолтоор ажиллах болсон тул оролцох боломжгүй/
-“Вестерн Холд” ХХК-ийн хамаарал бүхий “Алтай трес” ХХК-ийн захирал Баянчулуун /хувийн шалтгаанаар Вьетнам улсад зорчих болсон тул оролцох боломжгүй/
16. Компанийн нэр: “Ачлал Трейд” ХХК
Төслийн нэр: Эмнэлгийн барилгын цогцолбор байгуулах төсөл
Авсан зээл: 15 сая ам.доллар
Ирээгүй гэрч: Гэрчүүд бүгд ирсэн
17. Компанийн нэр: “Бармон” ХХК
Төслийн нэр: Шинэчлэл хороолол орон сууц барих төсөл
Авсан зээл: 13.8 тэрбум төгрөг
Ирээгүй гэрч:
-“Бармон” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Төгсцогт /гадаад улсад томилолтоор ажиллаж байгаа/
-“Бармон” ХХК-ийн нягтлан бодогч Мөнхцэцэг /тэтгэвэртээ гарсан, ажиллахгүй байгаа, сонсголд оролцох боломжгүй, хөдөө орон нутагт байдаг/
18. Компанийн нэр: “Болор шүр” ХХК
Төслийн нэр: Хужиртын алтны шороон ордыг ил аргаар ашиглах төсөл
Авсан зээл: 2.34 тэрбум төгрөг
Ирээгүй гэрч:
-Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат /эрүүл мэндийн шалтгаантай/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр /ирээгүй/
-Хөгжлийн банкны өмнөх удирдлага Чойжилжалбуу /шүүх хурал давхцсан/
-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан Дэлгэрсайхан /ирээгүй/
-Эгийн голын усан цахилгаан станц төслийн тухайн үеийн удирдагч Г.Одхүү гадаадад явж байна гэх шалтгаанаар ирээгүй-
19. Компанийн нэр: “Эгийн голын усан цахилгаан станц” ТӨХК
Төслийн нэр: Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хангай багийн нутагт Эгийн гол 315 мвт хүчн чадалтай усан цахилгаан станц барих төсөл
Авсан зээл: 29.9 тэрбум
Ирээгүй гэрч:
-Эгийн голын усан цахилгаан станц төслийн тухайн үеийн удирдагч Г.Одхүү /гадаадад явж байна/
20. Компанийн нэр: “Дэд бүтэц инженеринг” ХХК
Төслийн нэр: Дэд бүтэц ухаалаг шийдэл төсөл
Авсан зээл: 2.1 тэрбум
Ирээгүй гэрч:
-“Дэд бүтэц инженеринг” ХХК-ийн захирал бөгөөд хувьцаа эзэмшигч Насанбат /эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр /ирээгүй/
-Хөгжлийн банкны мэргэжилтэн Д.Энхбилэг /оролцох боломжгүй/
21. Компанийн нэр: “Модун” ХХК
Төслийн нэр: “Наран ухаа” 158 айлын орон сууцны төсөл
Авсан зээл: 5.8 тэрбум
Ирээгүй гэрч:
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр /ирээгүй/
-Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлын ажлын албаны дарга асан Дэлгэрсайхан /ирээгүй/
-Хөгжлийн банкны хэлтсийн дарга асан Л.Мягмаржав /ирээгүй/
22. Компанийн нэр: “Монгема” ХХК
Төслийн нэр: Муур нохойн тэжээл боловсруулах үйлдвэрийн төсөл
Авсан зээл: 419 мянган иен
Ирээгүй гэрч:
-“Монгема” ХХК-ийн захирлаар ажиллаж байсан Л.Мөнхжаргал /холбоо барьж чадаагүй/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр /ирээгүй/
-Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат /эрүүл мэндийн шалтгаантай/
23. Компанийн нэр: “Нью Хаппи” ХХК
Төслийн нэр: Алт 2 хөтөлбөр хойд баясгалангийн жалга дахь шороон ордыг ашиглах төсөл
Авсан зээл: 2.1 тэрбум
Ирээгүй гэрч:
-“Нью Хаппи” ХХК-ийн захирал У.Тулгаболд /Холбогдож чадаагүй, барьж байсан дугаар нь зарагдсан/
24. Компанийн нэр: “Форс Голд Майнинг” ХХК
Төслийн нэр: Хорголжин төмрийн үйлдвэрийн төсөл
Авсан зээл: 2.34 тэрбум төгрөг
Ирээгүй гэрч:
-“Форс Голд Майнинг” ХХК-ийн захирал, хувьаа эзэмшигч Одмаа /мэдэгдэх хуудас хүргүүлэх үед Англид явж байна, сонсголд оролцох боломжгүй/
25. Компанийн нэр: “Моннис Майнинг” ХХК
Төслийн нэр: Уурхайн хөрс хуулалтын үйл ажиллагааг өргөтгөх, техникийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл
Авсан зээл: 107.4 тэрбум
Ирээгүй гэрч:
-“Моннис Майнинг” ХХК-ийн дэд захирал Мөнхбаатар /визний ярилцлагад орж байгаа/
-Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан Д.Баярмагнай /Ерөнхий сайдын зөвлөмжөөр байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд хөдөө орон нутагт ажиллаж байгаа/
-Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр /үдээс хойшхи сонсголд ажил давхцсан оролцож амжаагүй/
-Хөгжлийн банкны мэргэжилтэн байсан А.Булгамаа /саяхан амаржсан нялх биетэй байгаа тул оролцож амжихгүй/
-КЬЮ ЭС СИ ХХК: Д.Эрдэнэбилэгтэй холбогдож дуудсан ч ИРЭЭГҮЙ-
26. Компанийн нэр: Кью эс си ХХК
Төслийн нэр: Төмөртэй ордоос Хандгайт өртөө хүртэлх төмөр зам
Авсан зээл: 71.3 сая ам.доллар
Ирээгүй гэрч:
-Кью эс си ХХК-ийн хамаарал бүхий этгээд Д.Эрдэнэбилэг /холбогдож дуудсан ч ирээгүй/
-Кью эс си ХХК-ийн дэд захирал Р.Мөнхжаргал
-Хөгжлийн банкны дарга асан Шинэбаатар ирсэн боловч шүүх хурал давхцсан тул оролцоогүй
-Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Г.Одонтуул
-Хөгжлийн банкны актив пассив удирдлагын газрын дарга асан Бат-Оргил /гадаадад байгаа/
-Хөгжлийн банкны актив пассив удирдлагын газрын дарга асан М.Бат-Өлзий /ирээгүй/
27. Компанийн нэр: Хөтөл ХХК
Төслийн нэр: Цементийн үйлдвэрлэлийн хүчин чадлыг нэмэгдүүлэх
Авсан зээл: 61.2 сая ам.доллар
Ирээгүй гэрч:
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр /ирээгүй/
-Хөтөл ХХК-ийн зээлтэй хамаарал бүхий байж болзошгүй ХХБ-ны захирал Орхон /Ховд аймагт ажиллаж байгаа/
28. Компанийн нэр: Вояжер минерал ресурсес ХХК
Төслийн нэр: Хөх булгийн алт зэсийн үндсэн ордыг ил болон далд аргаар ашиглах төсөл
Авсан зээл: 10.5 тэрбум төгрөгтэй тэнцэх хэмжээний иен
Ирээгүй гэрч:
-Вояжер минерал ресурсес ХХК-ийн нягтлан бодогч Б.Хангал /эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй/
-МОН ДУЛААН ТРЕЙД: Чингис хаан банкны Гүйцэтгэх захирал Ганзоригийг гэрчээр дуудсан боловч "даавууны 7 хоног"-оо авсан гэх шалтгаанаар ирээгүй-
29. Компанийн нэр: Мондулаан трейд ХХК
Төслийн нэр: Төв аймгийн Заамар сумын нутагт орших Зүүншандын амны алтны ордыг ашиглах төсөл
Авсан зээл: 15 тэрбум
Ирээгүй гэрч:
-Мондулаан трейд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Түвшинжаргал /оролцох боломжгүй/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр
-Хөгжлийн банкны мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Билгүүн
-Чингис хаан банкны Гүйцэтгэх захирал Ганзориг /хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу 2023 оны 1.14 шинээр мэндэлсэн хүүхэд асрах чөлөөтэй байгаа/
30. Компанийн нэр: Пи си вай ХХК
Төслийн нэр: Ноолуурын үйлдвэрийн үйл ажиллагааг өргөтгөх төсөл
Авсан зээл: 4 тэрбум
Ирээгүй гэрч:
-Пи си вай ХХК-ийн хувьцаа эзэмшигч Б.Гантүлхүүр /холбогдоогүй, өмгөөлөгч рүү нь холбогдоход гадаад руу гарсан гэх мэдээлэл өгсөн/
-Пи си вай ХХК-ийн хамаарал бүхий этгээд Баяр-Өлзий /ирээгүй/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын орлогч асан Ч.Энхбат /эрүүл мэндийн шалтгаантай/
-Хөгжлийн банкны мэргэжилтнээр ажиллаж байсан н.Сайнзаяа /тухайн байгууллагад одоо хамааралгүй, хөдөө орон нутагт хүүхэд төрүүлж амаржсан/
31. Компанийн нэр: Хатант интернешнл ХХК
Төслийн нэр: “Хатант кашимер” ноолуур самнах үйлдвэрийн төсөл
Авсан зээл: 138,85 сая иен
Ирээгүй гэрч:
-“Хатант интернешнл” ХХК-ийн захирал, хувьцаа эзэмшигч Б.Баярмаа /гадаад улсад эмчилгээтэй байгаа, тус компанийн гүйцэтгэх захирал Д.Ганбатыг оролцуулна/
-Гүйцэтгэх захирал Д.Ганбат /эрүүл мэндийн шалтгаанаар биечлэн оролцох боломжгүй/
-ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК: Гүйцэтгэх захирал асан Д.Хаянхярваа, Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр нарыг дуудсан боловч ИРЭЭГҮЙ-
32. Компанийн нэр: Эрдэнэс монгол ХХК
Төслийн нэр: Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн автозам
Авсан зээл: 170 тэрбум 595 сая
Ирээгүй гэрч:
-Эдийн засаг хөгжлийн сайдаар ажиллаж байсан Н.Батбаяр
-2015-2016 оны хооронд Эрдэнэс монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Бямбасайхан
-Эрдэнэс монгол ХХК-ийн санхүү хариуцсан дэд захирал асан Г.Ганболд
-Эрдэнэс монгол ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Д.Хаянхярваа
33. Компанийн нэр: Эрдэнэс тавантолгой ХХК
Төслийн нэр: Төмөр замын төсөл, Тавантолгой төслийг хэрэгжүүлэх зээлийн дахин санхүүжилт
Авсан зээл: 250 сая ам.доллар
Ирээгүй гэрч: УИХ-аас хянан шалгах түр хороо байгуулагдаж, нүүрсний хулгайн хэргийг шалгаж энэ талаар бие даасан сонсгол хийх тул удирдлагууд дийлэнх нь хянан шалгагдаж байгаа тул танилцаж дууслаа.
-ЭРЧИМ ХҮЧНИЙ ЯАМ: Эрчим хүчний сайд асан М.Энхсайхантай холбоо барьсан боловч ИРЭЭГҮЙ-
34. Компанийн нэр: Эрчим хүчний яам
Төслийн нэр: Тавантолгой цахилгаан төслийн бэлтгэ үеийн зардлын санхүүжилт
Авсан зээл: 14.81 сая ам.доллар
Ирээгүй гэрч:
-Эрчим хүчний сайд асан М.Энхсайхан /холбоо барьсан боловч ирээгүй/
35. Компанийн нэр: Строй-инвест ХХК
Төслийн нэр: Шинэ Эрдэнэ хотхон 300 айлын орон сууцны төсөл
Авсан зээл: 1.2 сая ам.доллар
Ирээгүй гэрч:
-“Строй-инвест” ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан н.Сэргэлэн /эрүүл мэндийн шалтгаанаар компанийн ажлаас чөлөөлөгдсөн/
36. Компанийн нэр: Цэцэнс майнинг ХХК
Төслийн нэр: Бөөрөлжүүтийн нүүрсний уурхайг ашиглах төсөл
Авсан зээл: 30 сая евро, 2.1 тэрбум иен
Ирээгүй гэрч:
-Цэцэнс майнинг ХХК-ийн хувьцаа эзэмшигч Д.Баясгалан
-Цэцэнс майнинг ХХК-ийн Гүйцэтгэх удирдлага Б.Амармэнд
-Цэцэнс майнинг ХХК-ийн нягтлан бодогч И.Болормаа /Д.Мөнхтөр төлөөлнө/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр /тодорхойгүй шалтгаанаар ирээгүй/
37. Компанийн нэр: Скайлэнд энержи ХХК
Төслийн нэр: Дэвшилтэт технологи бүхий эрчим хүчний хэмнэлттэй халаагуур, бойлуур үйлдвэрлэх төсөл
Авсан зээл: 500 сая
Ирээгүй гэрч: Нэг гэрч дуудсан, ирсэн
-ТОСК ХӨДӨЛГӨӨНТ ЦОГЦОЛБОР: Сангийн сайд асан Б.Болортой утсаар нь холбогдоход сонсголд дуудсан зарыг сонсоод “Тийм хүн байхгүй“ гэх хариу өгчээ-
38. Компанийн нэр: ТОСК хөдөлгөөнт цогцолбор
Төслийн нэр: UBM барилгын хийц үйлдвэрлэх хөдөлгөөнт цогцолбор
Авсан зээл: 7 сая ам.доллар
Ирээгүй гэрч:
-Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг /холбоо барьж чадаагүй, гадаадад байгаа/
-Сангийн сайд асан Б.Болор /холбогдсон боловч түр хорооны сонсголд дуудсан зарыг сонсоод "Тийм хүн байхгүй" гэдэг хариу өгсөн байна. Мөн Орос 3-р сургуулийн захирлын туслахаар дамжуулан холбогдсон боловч утсаа салгаад хариу өгөөгүй/
-Батлан хамгаалах яамны ТНБД Д.Ганхуяг /гадаадад томилолттой яваа/
39. Компанийн нэр: ТОСК-Шинэ яармаг
Төслийн нэр: Шинэ Яармаг төсөл
Авсан зээл: 29 сая ам.доллар
Ирээгүй гэрч:
-Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан Шинэбаатар /Сүхбаатар дүүргийн шүүх дээр шүүх хурал давхцсан/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Н.Мөнхбат /эмчилгээтэй/
-Хөгжлийн банкны мэргэжилтнээр ажиллаж байсан н.Батхүлэг
-Хөгжлийн банкны хуульчаар ажиллаж байсан н.Ганхүлэг
40. Компанийн нэр: НВЦ ХХК
Төслийн нэр: ХАА, шувууны гаралтай бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн цогц төсөл
Авсан зээл: 21 сая ам.доллар
Ирээгүй гэрч:
-Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан Даажамба /ар гэрт гачигдал гарсан/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Батбаяр /огт ирэхгүй байгаа/
-Хөгжлийн банкны мэргэжилтэн Аззаяа /хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээж баталгаа гаргаж өгсөн тул сонсголд оролцох боломжгүй/
41. Компанийн нэр: Хааны харгуй ХХК
Төслийн нэр: Хуурай 1 шороон орд /Алт 2 үндэсний хөтөлбөр/
Авсан зээл: 1.10 тэрбум
Ирээгүй гэрч:
-Хааны харгуй ХХК-ийн хувьцаа эзэмшигч, захирал З.Нандинцэцэг ажлын газар, гэр, СӨХ рүү нь холбогдсон боловч гадаад руу явсан гэх мэдээлэл өгсөн/
42. Компанийн нэр: Промон трейд ХХК
Төслийн нэр: Малын гаралтай органик протейн үйлдвэр төсөл
Авсан зээл: 18.3 тэрбум төгрөгтэй тэнцэх иен
Ирээгүй гэрч:
-Промон трейд ХХК-ийн хувьцаа эзэмшигч Оюунбат /өөрийн оронд хуулийн зөвлөх Цэцэгсүрэнг оролцуулах хүсэлт явуулсан/
-Промон трейд ХХК-ийн хамаарал бүхий этгээд Баярмаа /2018 оноос хойш Австрали руу гарч амьдарч байгаа/
-Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан Энхбат /эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй байна/
-Хөгжлийн банканд ажиллаж байсан Б.Цолмон /эрүүл мэндийн шалтгаанаар оролцоогүй/
-ТОСК ТӨҮГ: Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийг гэрчээр дуудсан боловч цаг хугацааны хувьд амжих боломжгүй, хөдөө явж байгаа гэжээ-
43. Компанийн нэр: ТОСК ТӨҮГ
Төслийн нэр: Буянт-Ухаа 1,2 хороолол
Авсан зээл: 181 тэрбум
Ирээгүй гэрч:
-ТОСК ТӨҮГ-ын захирал Л.Батжаргал /өвчтэй, тус байгууллагыг төлөөлж Б.Даваасүрэнг оролцуулна/
-ТОСК ТӨҮГ-ын захирал асан Гантулга /холбогдож чадаагүй/
-ТОСК ТӨҮГ-ын хамаарал бүхий этгээл байж болох “Бэрэн Групп” ХХК-ийн захирал Д.Мөнхтөр /өнөөдөр Эрдэнэт хотод ажлаар явж байгаа тул оролцох боломжгүй/
-Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүл /хугацааны хувьд амжих боломжгүй, хөдөө явж байгаа/
-У.Анхбаяр /Хөгжлийн банктай ямар ч хамааралгүй учраас оролцох шаардлагагүй/
-“Шинэ мянган констаркшн” ХХК-ийн Эрдэнэбилэг, Энхтөр /холбогдож чадаагүй/
-Эдийн засаг хөгжлийн сайд асан Н.Батбаяр
-Барилга хот байгуулалтын яамны ТНБД асан Р.Эрдэнэбүрэн /өнөөдөр намын ажилтай тул оролцох боломжгүй/
44. Компанийн нэр: Шанх майнинг ХХК
Төслийн нэр: Тээвэрчдийн хотхон барих төсөл
Авсан зээл: 5.8 тэрбум
Ирээгүй гэрч:
-Шанх майнинг ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ш.Билэгтэй /гадаадад албан томилолтоор ажиллаж байгаа/
45. Компанийн нэр: Ган хүдэр орд ХХК
Төслийн нэр: Хорголжин төмрийн үйлдвэрийн төсөл
Авсан зээл: 239 сая иен
Ирээгүй гэрч:
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр
-Хөгжлийн банкны хууль эрх зүйн газрын захирал асан Будхүү
-Хөгжлийн банкны мэргэжилтэн Батхүлэг
-Ган хүдэр орд ХХК-ийн Гүйцэтгэх захирал Туул / Ган хүдэр орд ХХК-ийг үүсгэн байгуулагч Ням-Очир төлөөлж оролцоно/
-Ган хүдэр орд ХХК-ийн хувцьаа эзэмшигч Д.Мандахбаяр /эмнэлэгт эмчлүүлж байгаа тул Гүйцэтгэх захирал Р.Эрдэнэбаяр оролцоно/
46. Компанийн нэр: Инжир ХХК
Төслийн нэр: Экспортын наамал дүнз, евро стандартын модон барилга үйлдвэрлэх төсөл
Авсан зээл: 1.9 сая ам.доллар
Ирээгүй гэрч:
-Инжир ХХК-ийн хувьцаа эзэмшигч Өлзий /эмнэлэгт хэвтэж байгаа/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр
-Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан Энхбат /эрүүл мэндийн шалтгааны улмаас оролцох боломжгүй байна/
-Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр /үдээс өмнөх хуралдаанд оролцсон, эрүүл мэндийн шалтгаанаар сонсгол даргалагчаас чөлөө авсан/
-МБҮ ТРЕЙД ХХК: Нийслэлийн Засаг дарга асан Су.Батболдыг гэрчээр дуудсан боловч "Энэ компанийн ХБ-наас хэрхэн зээл авсан, төлөлт удааширсан шалтгаан зэрэг асуудлыг мэдэхгүй, хамааралгүй" гэх тайлбараа хүргүүлжээ-
47. Компанийн нэр: МБҮ трейд ХХК
Төслийн нэр: Мах нядалгааны үйлдвэр, малын төвлөрсөн зах барих төсөл
Авсан зээл: 11.5 тэрбум
Ирээгүй гэрч:
-Нийслэлийн Засаг дарга асан Су.Батболд /2023 оны нэгдүгээр сарын 12-нд өгсөн өргөдөлд тухайн компанийн ХБ-наас хэрхэн зээл авсан, төлөлт удааширсан шалтгаан зэрэг асуудлыг мэдэхгүй, хамааралгүй болохоо өөрийн гараар тайлбар бичиг түр хороонд хүргүүлсэн/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр
-Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр /үдээс өмнөх хуралдаанд оролцсон, эрүүл мэндийн шалтгаанаар сонсгол даргалагчаас чөлөө авсан/
48. Компанийн нэр: Сэлэнгийн герефорд ХХК
Төслийн нэр: Мах бэлтгэлийн кластерийн хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл
Авсан зээл: 4.1 тэрбум төгрөг
Ирээгүй гэрч:
-Сэлэнгийн герефорд ХХК хувьцаа эзэмшигч Л.Баянбаатар /өндөр настай, хагалгаа хийлгээд удаагүй байгаа, эрүүл мэндийн шалтгаантай/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр
-Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан Энхбат
-Хөгжлийн банкны хэлтсийн газрын захирал асан Т.Мөнхтулга /өмнөх өдрүүдэд суусан, Сүхбаатар дүүргийн шүүх дээр шүүх хурал давхцсан/
-Хөгжлийн банкны мэргэжилтнээр ажиллаж байсан С.Хүрэлбаатар /Эмнэлэгт хүнд өвчтэй хүнд сахиж байгаа/
-Хөгжлийн банкны хуульч Гантогтох, хууль эрх зүйн газрын захирал асан Будхүү
49. Компанийн нэр: БМНС ХХК
Төслийн нэр: Өлзийт тээлийн шороон ордыг ашиглах
Авсан зээл: 5.5 тэрбум
Гэрчүүд бүгд ирсэн
-ИЗИНИС ЭЙРВЕЙЗ ХХК: ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг нэмж гэрчээр дуудсан боловч ИРСЭНГҮЙ-
50. Компанийн нэр: Изинис эйрвэйз ХХК
Төслийн нэр: Агаарын тээврийн үйл ажиллагааг өргөжүүлэх, үнэ тарифыг бууруулах замаар зорчигч урсгал аялал жуулчлалыг хөгжүүлэх, экспорт импортыг дэмжих төсөл
Авсан зээл: 22 тэрбум 915 сая төгрөг
Ирээгүй гэрч:
-ТЕГ-ын дарга асан Б.Хурц
-Изинис эйрвэйз ХХК-ийн хувьцаа эзэмшигч Т.Эрдэнэ /гадаадад ажиллаж байгаа/
-Изинис эйрвэйз ХХК-ийн Гүйцэтгэх захирал асан Төгсбуян /Ангол улсад ажиллаж амьдарч байгаа/
-Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан М.Баярмагнай /эмнэлэгт хэвтсэн/
-Хөгжлийн банкны захирал асан УИХ-ын гишүүн Г.Амартүвшин /оролцох боломжгүй, прокурорын байгууллагад мэдүүлэг өгсөн/
-Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр /өмнөх өдрүүдэд сонсголд оролцсон, өвчний улмаас хурал даргалагчаас чөлөө авсан/
-ПИРАМИД ОРД ХХК: Ерөнхийлөгч асан Х.Баттулга намын дотоод сонгуультай гэх шалтгаанаар ИРЭЭГҮЙ-
51. Компанийн нэр: Пирамид орд ХХК
Төслийн нэр: Буман залуус 296 айлын орон сууцны төсөл
Авсан зээл: 15 тэрбум
Ирээгүй гэрч:
-Ерөнхийлөгч асан Х.Баттулга /намын дотоод сонгуультай, АТГ-д гэрчээр асуугдаж мөрдөн байцаалтын нууц задруулахгүй байх баталгаа гаргаж өгсөн/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр
-Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр /өмнөх өдрүүдэд сонсголд оролцсон, өвчний улмаас хурал даргалагчаас чөлөө авсан/
-Пирамид орд ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Ц.Хонгормаа /өөрөө биечлэн оролцох боломжгүй/
-ЕТГ-ын дэд дарга асан Г.Байгалмаа /прокуророос асууж байгаад эргэн хариу өгье гээд эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх болсон тул оролцох боломжгүй/
-ХӨГЖЛИЙН БАНКНЫ ӨМНӨХ УДИРДЛАГУУД ИРСЭНГҮЙ-
52. Компанийн нэр: Сод монгол групп ХХК
Төслийн нэр: Тос тосолгооны материалын үйлдвэр
Авсан зээл: 14 тэрбум төгрөг
Ирээгүй гэрч:
-Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан Б.Даажамба /ар гэрийн гачигдал/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр
-Хөгжлийн банкны хэлтсийн захирал асан Мөнхтулга /шүүх хурал давхцсан/
53. Компанийн нэр: Сонгоулд ХХК
Төслийн нэр: Эрээний алтны үндсэн ордыг далд аргаар ашиглах төсөл
Авсан зээл: 699.6 сая иен
Ирээгүй гэрч:
-Сонгоулд ХХК Гүйцэтгэх захирал асан Д.Батболд /эрүүл мэндийн шалтгаанаар оролцох боломжгүй/
-Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан Б.Даажамба /ар гэрийн гачигдал/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр
-Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр /өмнөх өдрүүдэд сонсголд оролцсон, өвчний улмаас хурал даргалагчаас чөлөө авсан/
-Хөгжлийн банкны мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Аззаяа /хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээж баталгаа гаргаж өгсөн тул сонсголд оролцох боломжгүй/
-ТҮГЭЭМЭЛ ТҮМЭН ХИШИГТЭН ХХК: УИХ-ын гишүүн асан А.Сүхбат эл зээлийн асуудалд хамааралгүй тул оролцох шаардлагагүй гээд ИРЭЭГҮЙ-
54. Компанийн нэр: Түгээмэл түмэн хишигтэн ХХК
Төслийн нэр: Автозогсоолын цогцолбор төсөл
Авсан зээл: 18.5 тэрбум
Ирээгүй гэрч:
-УИХ-ын гишүүн асан А.Сүхбат /Зээлийн асуудалд хамааралгүй тул оролцох шаардлагагүй/
-УИХ-ын гишүүн Г.Амартүвшин /оролцох боломжгүй, прокурорын байгууллагад мэдүүлэг өгсөн/
-Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан М.Баярмагнай /эмнэлэгт хэвтсэн/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Д.Батбаяр
-Хөгжлийн банкны хэлтсийн захирал асан Мөнхтулга /шүүх хурал давхцсан/
-Хөгжлийн банкны мэргэжилтнээр ажиллаж байсан Л.Аззаяа /хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, нууцыг задруулахгүй байх үүрэг хүлээж баталгаа гаргаж өгсөн тул сонсголд оролцох боломжгүй/
-Хөгжлийн банкны мэргэжилтнээр ажиллаж байсан Д.Энхбилэг /гадаадад байгаа/
-ТӨВ ЛАБОРАТОРИ: Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Ганхуяг ОРОЛЦООГҮЙ-
55. Компанийн нэр: Геологийн төв лаборатори ТӨҮГ
Төслийн нэр: Хүчин чадлыг нэмэгдүүлэх, тоног төхөөрөмжийн шинэчлэл
Авсан зээл: 379.9 сая төгрөг
Ирээгүй гэрч:
-Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд асан Д.Ганхуяг /14 цагаас хурал давхцсан тул оролцох боломжгүй болсон/
56. Компанийн нэр: Монгол микрон кашмер ХХК
Төслийн нэр: Ноолууран хэрмэл, самнасан ноолууран сүлжмэл бүтээгдэхүүн үйлдвэрлэх төсөл
Авсан зээл: 454.8 сая иен, 5 тэрбум төгрөг
Ирээгүй гэрч:
-Монгол микрон кашмер ХХК-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Н.Ариунаа /эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Д.Батбаяр
-Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр /эрүүл мэндийн байдлаас шалтгаалан явсан/
-Хөгжлийн банкны тэргүүн дэд захирал асан Ч.Энхбат /эрүүл мэндийн шалтгаантай/
57. Компанийн нэр: Комплант ХХК
Төслийн нэр: Орчин үе гэр хорооллын хөгжил төсөл
Авсан зээл: 2.8 тэрбум төгрөг
Ирээгүй гэрч:
-Комплант ХХК-ийн хувьцаа эзэмшигч, Гүйцэтгэх захирал О.Баяр /сонсголд оролцох боломжгүй тухайгаа бичгээр ирүүлсэн/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Д.Батбаяр
-Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр /эрүүл мэндийн байдлаас шалтгаалан явсан/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирлын ажлын албаны захирал асан Д.Дэлгэрсайхан /Шүүхийн процесст мэдүүлэг өгөх үйл ажиллагаа явагдаж байгаа тул шүүхээс мэдүүлэг өгөх боломжгүй чиглэл өгсөн/
-Хөгжлийн банкны мэргэжилтнээр ажиллаж байсан Ц.Билгүүн /өмнөх өдрүүдийн сонсголд оролцсон, тус өдрийн сонсголд ирээгүй/
58. Компанийн нэр: Макс рөүд ХХК
Төслийн нэр: Баянхонгор-Алтай чиглэлийн 126.7 км хатуу хучилттай автозамын төсөл
Авсан зээл: 71.8 тэрбум төгрөг
Гэрчүүд ирсэн
-МОНПОЛИМЕТ ХХК: Ерөнхий захирал Ц.Мөнхнасан нь гадаадад байгаа гэх шалтгаанаар биечлэн оролцоогүй-
59. Компанийн нэр: Монполимет ХХК
Төслийн нэр: Монцемент төсөл
Авсан зээл: 65 сая ам.доллар
Ирээгүй гэрч:
-Монполимет ХХК-ийн Ерөнхий захирал Н.Мөнхнасан /гадаадад байгаа тул оронд нь УИХ-ын гишүүн асан Ц.Гарамжавыг оролцуулсан/
60. Компанийн нэр: Петролуем продакшн ХХК
Төслийн нэр: Хийн конденсат боловсруулах үйлдвэрийн өргөтгөл төсөл--
Авсан зээл: 11.5 тэрбум төгрөг
Ирээгүй гэрч:
-Петролуем продакшн ХХК-ийн Гүйцэтгэх захирал бөгөөд хувьцаа эзэмшигч Ц.Отгонбаатар /гадаадад явж байгаа/
-Хөгжлийн банкны ТУЗ-ын дарга асан Б.Даажамба /ар гэрийн гачигдал/
-Хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал асан Б.Батбаяр
-Хөгжлийн банкны зээлийн газрын захирал асан Ч.Мөнхбаяр /өмнөх өдрүүдэд сонсголд оролцсон, өвчний улмаас хурал даргалагчаас чөлөө авсан/