Өнгөрөгч хоёр жил гаруйн хугацаанд талцал хуваагдалтай явж ирсэн Ардчилсан нам энэ сарын 19-нд намын даргаа сонгож, Их хурлаар батламжилахаар тогтсон. Тэгвэл өнгөрсөн хугацаанд намын даргад нэр дэвшихээ Сангийн сайд асан С.Баярцогт, БСШУ-ны сайд асан Лу.Гантөмөр, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа болон УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай нар албан ёсоор мэдэгдсэн бөгөөд эдгээрээс гадна АН-ын гишүүн М.Чимэддорж нэр дэвшихээ илэрхийлжээ. Харин АН-ын гишүүн Ц.Баатархүү нэрээ татжээ.
АН-ын даргад М.Чимэддорж өрсөлдөхөө илэрхийлж, Ц.Баатархүү нэрээ татжээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.