Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

А.Адъяасүрэн: Би 40 мянган жолоочийг бэлтгэсэн ажил олгогч эмэгтэй, шалгуулахад БЭЛЭН

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 21 секунд
Гэрэл зургийг mpa.mn

Нүүрсний хулгайн асуудлаарх нээлттэй сонсгол үргэлжилж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн "Яагаад сөрөг хүчин рүүгээ бүх булхайг өгч, дайрах ёстой юм. Бизнес эрхэлж байгаад улс төрд орж ирсэн. Миний хувьд 40 мянган жолоочийг бэлтгэсэн, 2 мянган ажилтан мэргэжилтнийг ажлын байраар хангасан ажил олгогч эмэгтэй. Сүүл рүүгээ тээврийн компани руу, бизнес эрхлэгчид рүү, жолооч нар луу дайраад эхэллээ шүү дээ. Монголын нийгэм эрүүл саруул байгаа бол үнэн мөнийг олох байх. Өнөөдрийн байдлаар прокуророос надад ирсэн бичиг байхгүй. Ирвэл би шалгуулахад бэлэн. Улс төрд орсон цагаас хойш намайг гүтгэлэг дагасан. Би улс төрч хүний хувьд миний сонгосон зам гээд дуугүй явсан. Хулгай луйвар хийсэндээ чимээгүй явсан зүйл биш.

Би нүүрс тээврийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Би ч үүнийгээ нуугаагүй. Гэхдээ нүүрс тээврийн компаниуд хилээр хулгайгаар нүүрс гаргах ямар ч эрх мэдэл байхгүй" гэлээ.

СТӨ-г жагсагчдад нээж өгсөн тул Сүхбаатарын талбайд барьсан гэрүүдийг буулгаж байна
СТӨ-г жагсагчдад нээж өгсөн тул Сүхбаатарын талбайд барьсан гэрүүдийг буулгаж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд