Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Эрдэнэс тавантолгой“ ХК “Бодь Интернэйшнл“ компанид нүүрс нийлүүлэлтээр 187 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 22 секунд

Засгийн газар өнгөрөгч Баасан гарагт ээлжит бусаар хуралдаж, "Эрдэнэс Тавантолгой" ХК-тай холбогдох төрийн нууцын зэрэглэлтэй есөн оффтейк гэрээг ил болгосон. Эдгээр дунд "Эрдэнэс Тавантолгой" ХК болон "Бодь интернэшнл" ХХК-ийн хооронд байгуулсан нүүрс нийлүүлэх гэрээ "НУУЦ"-ын зэрэглэлд багтсан байдаг. Эл гэрээнд заасанчлан "Бодь интернэшнл" ХХК "Тавантолгой Гашуунсухайт" чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг гүйцэтгэсний төлбөрийн тодорхой хувийг "Эрдэнэт Тавантолгой" ХК-иас 2019-2024 онуудад нүүрс нийлүүлэх замаар нөхөн барагдуулахаар тохиролцсон. Ингэхдээ нүүрс нийлүүлэх суурь үнийг нэг тонныг нь 60 ам доллар байхаар гэрээлсэн байдаг юм.

Тэгвэл өнөөдөр УИХ-аас байгуулагдсан хянан шалгах түр хорооны хуралдааны үеэр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдээлэл өгөхдөө нүүрс нийлүүлэх гэрээнээс "Бодь Интернейшнл" компанид 187 тэрбум төгрөгийн хөнгөлөлт үзүүлсэн гэсэн юм. Өөрөөр хэлбэл, хэрэв "Бодь Интернейшнл" компанид энэ хэмжээний нүүрсийг нийлүүлээгүй бол "Эрдэнэс Тавантолгой"ХК 187 тэрбум төгрөгийн орлого олох байсан гэсэн үг аж.

Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн эзэмшлийн талбайд газрын зөвшөөрөл олгосон сумын Засаг даргыг АТГ-д шалгуулж байна
Ж.Ганбат: “Эрдэнэс Тавантолгой“ ХК-ийн эзэмшлийн талбайд газрын зөвшөөрөл олгосон сумын Засаг даргыг АТГ-д шалгуулж байна
 
ЧУУЛГАН: Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
ЧУУЛГАН: Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/12/13-нд нийтлэгдсэн мэдээ болно.