Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТАНИЛЦ: Нийслэлийн газар олголтыг хянан шалгах түр хорооны гишүүд

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 53 секунд

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанаар “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл / УИХ-ын гишүүн Ц.Баатархүү нарын 35 гишүүн 2025.11.07-ны өдөр өргөн мэдүүлсэн /-ийг хэлэлцэж дэмжлээ.

Тодруулбал, 1992-2025 оны хооронд нийслэлийн хэмжээнд олгосон газруудын ашиглалтын байдал, гарсан алдаа, зөрчил, газар олголтын үр дагаварт бий болсон нийтийн эрх ашигт харшлах асуудлыг тодорхойлох, цаашид газар ашиглалт, өмчлөлийн ил тод, шударга тогтолцоог бүрдүүлэх чиглэлээр дээрх түр хороог байгуулж буй аж.

Түр хороонд УИХ-ын гишүүн Б.Бейсен, С.Одонтуяа, О.Амгаланбаатар, П.Батчимэг, Д.Жаргалсайхан, Л.Мөнхбаясгалан, Ц.Туваан, Г.Ганбаатар, Ц.Мөнхбат нар багтжээ.

ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын тов
ТАНИЛЦ: Аймгуудын баяр наадмын тов
 
С.Амарсайхан: Эзгүй хойгуур хүний үнэргүй “гүжир гүтгэлгээр” сенсаци дэгдээдэг нь бүр хэвшил, мэргэшил болох нь ээ
С.Амарсайхан: Эзгүй хойгуур хүний үнэргүй “гүжир гүтгэлгээр” сенсаци дэгдээдэг нь бүр хэвшил, мэргэшил болох нь ээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2026/06/24-нд нийтлэгдсэн мэдээ болно.