ДЭМБ-аас 2016 он гаргасан зөвлөмжийн дагуу Эмийн салбарт Үндэсний Аудитын газраас шалгалт оруулж 2021 онд дүгнэлт нь гарсан байдаг. Өөрөөр хэлбэл эмийн чанар, нийлүүлэлтэд хяналт сул, лабораторийн хүрэлцээ хангамжийг сайжруулах шаардлагатай байгааг зөвлөсөн. Харамсалтай нь өнөөдөр нээлттэй сонсгол зохион байгуулахад дээрх асуудлууд хэвэндээ байна.
Нотлох баримтыг шинжлэн судлах ажлын хүрээнд зарим дарга нарын холбоо хамаарлыг шинжээчид гаргаж тавьсан. эмийн зах зээлд монополь байдалтай оршиж байгаа хэдхэн компанийн ард ямар хүмүүсийн хамаарал байгаа вэ гэдэг нь маш ноцтой асуудал.
Тухайлбал, манай эмийн зах зээлийн 70-80 хувийг хангаж байгаа гурав, дөрөвхөн монополь компанийн төлөөлөл нь өөрөө Хүний эмийн зөвлөлд гураваараа сууж байна. Тэд нар нь бүгд аптектай, эм, эмнэлгийн хэрэгсэл оруулж ирдэг компанитай ямар нэгэн байдлаар холбогдсон байна.
Үндэсний Аудитын газар гүйцэтгэлийн аудит хийсний дараа маш олон хүмүүс компанийнхаа нэрийг сольсон байна. Бүр зарим нь овгоо солиод өөр овогтой болсон тохиолдол ч яригдаж байгаа. Тэгэхээр эдгээр асуудлуудыг шинжээчид нотлох баримтаар гаргаж ирэх учиртай.