“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол сүүлийн өдрөө үргэлжилж буй.
Энэ үеэр УИХ-ын гишүүн, түр хорооны гишүүн М.Оюунчимэг "нотлох баримтыг шинжлэх ажлын явцад эмийн бизнестэй холбоотой хэд хэдэн ноцтой асуудлуудыг мэдээллээ. Тодруулбал, Ковидын үед импортолсон 9 гаруй тэрбум төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгсэл устгалд орох гэж буй мэдээлэлтэй холбогдуулан нотлох баримтыг шинжлэх судлах ажлын хүрээнд илэрсэн нэг ноцтой асуудал хугацаа нь дуусаж байсан эмийг ЭХЭМҮТ-д 320 сая төгрөгөөр худалдах шахааны бизнес хүртэл явсан байна. Энэ асуудал нь хэвтэн эмчлүүлж байгаа хүүхдүүдийн эрүүл мэндтэй холбоотой маш ноцтой асуудал" гэв.