“Эмийн үнийн өсөлтийн шалтгаан, нөхцөлийг хянан шалгах” үүрэг бүхий түр хорооны нотлох баримтыг шинжлэн судлах сонсгол сүүлийн өдрөө үргэлжилж буй.
УИХ-ын гишүүн, түр хорооны гишүүн М.Оюунчимэг: Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэлтэй бүх эмийг оруулах ёстой. Түүн дотор зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалт гэж бий. Үүний нэг нь уналт таталтын эм.
Та бүхэн санаж байгаа бол өвлийн хүйтэнд ээжүүд хүүхдээ тэврээд талбай дээр жагсаж байсан. Би тэр үед НББХ-г ахалж байхад үед Ерөнхий сайд салбарын сайдад үүрэг өгч зайлшгүй шаардлагатай эмийн жагсаалтад байгаа уналт таталтын эсрэг эм, лаа, хэрэгслийг нэн даруй оруулж ирэхийг үүрэг болгосон байдаг.
"Азифарм" ХХК-иар дамжуулж уналт таталтын өвчний эсрэг лааг оруулж ирсэн юм билээ. Гэтэл эмнэлэгт тэр лааг нь хэрэглэж болохгүй гээд хориглочихсон. Яагаад гэвэл тэр лаа нь Монгол Улсын эмийн жагсаалтад бүртгэгдээгүй байна гэсээр байгаад хугацаа нь дуусчихсан байх жишээтэй. Энэ мэт устгалд ороход бэлэн эмүүд олноороо байна.