Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НАМЭХ “НАМАХ“ болох уу “НАМГХ“ болох уу

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 6 секунд
Ubn.mn

Ойрын өдрүүдэд генсекийн томилгооны сургаас өөрөөр чимээгүй байсан МАН-ын улс төрийн эмэгтэйчүүд нь сэрээж байх шиг байна. Төв намаас нь ирэх сарын 6-нд хуралдах Бага хурлаас өмнө НАМЭХ-ны хурлыг хийх даалгавар өгсөн.

Үүнийх нь дагуу 12 сарын 1-нд НАМЭХ-ныхон хурлаа хийхээр товлоод буй юм. Уг хурлаар хоёр үндсэн асуудал хэлэлцэнэ. Нэгдүгээрт, Нийгмийн Ардчилал Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо гэдэг нэрээ Социал Демократ Эмэгтэйчүүдийн Холбоо болгож өөрчлөх. Хоёрдугаарт, холбооныхоо тэргүүнийг солих асуудлыг галтай дөлтэйхэн ярилцах гэнэ.

Нэр солих бол угаасаа асуудалгүй өрнөнө. Харин тэргүүний асуудал тун ч сонирхолтой байна. Эмэгтэйчүүд өрөлтөө авсан НАМЭХ-ныхон хоёр хэсэгт хуваагдаж байна.

Намаас нь бодлогоор НАМЭХ-г Соёлын сайд Ч.Номинд өгөх гэж зүтгүүлээд буй. Харин нөгөө талд нь одоогийн тэргүүн Д.Сарангэрэл нь суудлаа өгөхгүй гэж зүтгэж буй. Намаар олон жил явчихсан эмэгтэйчүүд нь Соёлын сайд Ч.Номинд өгөхийг тас эсэргүүцэж, аймшигтай алергитаж байгаа бол нөгөө талд нь Д.Сарангэрэлийг олон асуудалд холбогдож холбооны байтугай нам, засгийн нэр унагасан. Нийгэмд хүлээн зөвшөөрөгдөхгүй хүнээр бидний нүүрэнд үлдээх гэж байна гэж буруушаах болжээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар Ч.Номинг зүтгүүлэгч талынхан НАМЭХ-ны 100 орчим эмэгтэйчүүдийн хурлаас өмнө Герман руу дагуулж явж, лоббидох гэж байсан нь гэрэл цохиж, үйл ажиллагаагаа цуцалсан сурагтай. Эдгээрийг харсан гишүүд өрсөлдөөнд нэмэгдэж Х.Булгантуяа, Ч.Ундрам тэргүүтэй эмэгтэй гишүүдийнхээ нэгийг томилуулахаар зүтгэж эхэлжээ. Х.Булгантуяагийн хувьд өнгөрсөн удаад Д.Сарангэрэлтэй заалнаас нэр дэвшин өрсөлдөж үнэндээ 40 хувийн санал авч байсан гэдэг. Заалнаас нэр дэвшээд ийм өндөр санал авсныг нь тухайн үеийн хурлыг зохион байсан нөхдүүд дарж 30 хувийн санал авлаа гэж танилцуулсан гэлцдэг. Харин Ч.Ундрам нь амбицдаа хөтлөгдөхөөс гаднаа намаар олон жил явсан гэдгээрээ эмэгтэйчүүдийн холбоонд санаархаж буй аж. Ингээд эмэгтэйчүүдийн холбооны асуудал хальж гурвалжин, дөрвөлжин “зодоон” болж мэдэхээр байна.

Түүгээр ч барахгүй НАМЭХ ирэх сард “НАМАХ” болох уу, “НАМГХ” болох уу гэдгээ шийднэ гэж эмэгтэйчүүдийн нь дотроо ярилцах болжээ.

Хэрвээ Д.Сарангэрэлд холбоог нь үлдээвэл НАМАХ буюу Нийгмийн ардчилал авгайчууд холбоо, Ч.Номинд өгвөл НАМГХ буюу Ниймгийн ардчилал гүнжүүдийн холбоо болох гэнэ.

Ямартаа ч эмэгтэйчүүдийн холбооны асуудал бөөн ажин түжинтэй бужигнаж байна.

ШУУД: “Чингис хаан“ одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт гардуулах шийдвэрийг танилцуулж байна
ШУУД: “Чингис хаан“ одонг Жэк Уэтерфорд, Д.Доржготов нарт гардуулах шийдвэрийг танилцуулж байна
 
Энэ сарыг дуустал  Чингэлтэй дүүргийн спорт хорооны Мөсөн гулгуурын талбай бүтэн өдрийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Энэ сарыг дуустал Чингэлтэй дүүргийн спорт хорооны Мөсөн гулгуурын талбай бүтэн өдрийн турш иргэдэд үнэ төлбөргүй үйлчилнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.