Налайх дүүргийн ЕБС-ийн 19 сурагч хордож эмнэлэгт хүргэгдээд буй. Бидэнд байгаа мэдээллээр хүүхдүүдийн дөрөв нь өчигдөр оройн 22:00 цагийн үед ЭХЭМҮТ-д хүргэгдэн ирсэн ба 15-16 настай хүүхдүүд аж. Эл мэдээллийн талаар ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан "Налайх дүүрэгт нэг сургуулийн 19 хүүхэд хоолонд хордсон байж болзошгүй шинж тэмдэг илэрсэн байна гэх мэдээлэл манайд ирсэн. Энэ дагуу холбогдох тандалтын нэгж ажиллаж байна. Налайх дүүрэг болон ЭХЭМҮТ-д хүүхдүүд яаралтай тусламжийн тасагт ирж эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан гэх мэдээлэл бидэнд бий. Тандалтын багийн эцсийн дүгнэлт урьдчилсан байдлаар удахгүй гарна. Эцэслэгдэх хугацааг тодорхой хэлэх боломжгүй" гэлээ.
ХӨСҮТ: Налайх дүүрэгт хордсон хүүхдүүд юунаас хордсоныг тодорхойлохоор тандалтын баг ажиллаж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/18-нд нийтлэгдсэн мэдээ болно.