Хятадын Ардын их сургуулийн Хятадын ядуурлыг бууруулах хүрээлэнгийн захирал, профессор Ванг Сангуй нарын нэр бүхий долоон эрдэмтний эмхэтгэсэн “Хятад улсын амлалт ядуурлыг арилгав” номыг орчуулагч нь Г.Агиймаа орчуулж, “Шохойцагаан булаг” хэвлэлийн газраас танилцууллаа.
Тус ном нь хүн төрөлхтний түүхэн дэх ядуурлаас ангижрах Хятадын туршлагыг ойлгомжтойгоор танилцуулж, 2020 оноос хойших Хятадын ядуурлаас ангижирч чадсан шалтгааныг судлан гаргаж иржээ. Тухайлбал, дэлхийн ядуурлын шалтгааныг уншигчдад ойлгуулахын тулд глобал ядуурлын нөхцөл байдлыг дүрслэн харуулж, ядуурлын шалтгааныг задлан шинжилж, мөн ядуурлаас ангижрахын тулд олон улсын хамтын хүчин чармайлт зайлшгүй шаардлагатай байгааг дурджээ.
Мөн Хятад улс ядуурлаас хэрхэн ангижирч чадав. Ядуурлаас ангижирсан нь үнэхээр үр дүнтэй байна уу, Яагаад, Хятадын ядуурлыг арилгах стандарт шалгуур юу вэ. Тэр нь дэлхийн ижил төстэй улс орнуудтай харьцуулбал ямар байна вэ. Эдгээр асуултад хариулснаар энэ ном уншигчдад Хятад улс яагаад бүх талаараа дунд зэргийн чинээлэг нийгмийг байгуулах түүхэн амжилтад хүрснийг гүнзгий ойлгох боломжийг олгож байна.
Түүнчлэн ядуурлаас ангижруулах илүү тодорхой зорилтот арга хэмжээ авах ерөнхий төлөвлөгөө, туйлын ядуурлыг арилгах томоохон арга хэмжээг яагаад хэрэгжүүлэх шаардлагатай байна вэ, ядуурлын эсрэг зорилтот арга хэмжээг авахад ямар бэрхшээл тулгарч байна вэ, үр дүнтэй байна уу, Хятад улс туйлын ядуурлыг устгаж, ядуурлын эсрэг чиглэсэн арга хэмжээг хэрхэн авч байна вэ, ингэснээр дэлхийн ядуурлыг бууруулахад ямар хувь нэмэр оруулж байна вэ зэрэг асуултын хариулт нь ядуурлын эсрэг зорилтот арга хэмжээ авч, туйлын ядуурлыг арилгахын ач холбогдлыг цогцоор ойлгоход уншигчдад туслахыг эрмэлзжээ.
Уншигчид 2020 оноос хойших Хятадын ядуурлаас ангижрах, хөгжих зорилтын чиг хандлага, Хятад улс туйлын ядуурлыг арилгасан үр дүнг хэрхэн нэгтгэж, хөдөөг сэргээн хөгжүүлэх стратегитэй хэрхэн үр дүнтэй уялдуулах талаар ойлголтыг өгүүлжээ.