УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2022.11.14/ мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл "Ардчилсан намын нөхцөл байдал амаргүй байгаа. Гаднын болоод дотоод хүчин зүйлээс ч шалтгаалж байна. Улс төрийн ашиг хонжоо харж явдаг явдал гаднаас нөлөөлж байна. Ардчилсан нам дотооддоо ч асуудал бий. Бүлэг дээр хүртэл асуудал байна. Монголын ардчиллын хувь заяанд халтай зүйл. Тиймээс намын хуваагдал бутралын зөв зүйтэй талд нь зогсох ёстой гэх байр суурь дээр байсаар ирсэн" гэв.