Монгол Улсын төдийгүй дэлхийн бүхий л улс орны нэн тэргүүний асуудал бол хүнсний аюулгүй байдал. Тиймдээ ч хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь дан ганц төрийн асуудал биш. Харин хүн бүрийн анхаарах ёстой асуудал. Тийм ч учраас Доктор Энхмаа Монгол орны хүнсний хангамж, аюулгүй байдалд өөрийн хувь нэмрийг оруулах үүднээс өнөөдөр Хүнсний аюулгүй байдлыг хангах бодлого, удирдлагын тогтолцоо болон Монгол Улсын хүнсний хангамж, аюулгүй байдал ба шинэ бодлого хэмээх хос номынхоо нээлтийг хийж, хамтран зүтгэгч, найз нөхөд, эрдэмтэн профессорууддаа танилцууллаа.