Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.ЖАВХЛАН: Н.Алтанхуягийн үед Хөгжлийн банканд 1.1 их наяд төгрөгийн чанаргүй зээл хуримтлагдсан байдаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 36 секунд

УИХ-ын нэгдсэн чуулганаар Хөгжлийн банкны зээлийн эргэн төлөлтийн асуудлаар мэдээлэл сонсож УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа.

Сангийн сайд Б.Жавхлан: Н.Алтанхуяг гишүүн маань сандраад байх шиг байна. “Алалцана энэ тэр гээд...” Бодвол ичсэн хүн, хүн ална гэдэг шиг болох гээд байх шиг. Та өөрийгөө Норовын Алтанхуяг мөн гэсэн. Би танд нэг юм уншиж танилцуулъя. 2013 оны 3-р сарын 2-ны өдрийн Засгийн газрын 76-р тогтоолоор “Сайншанд аж үйлдвэрийн цогцолборын бүтээн байгуулалтыг эхлүүлэх тухай” гэдгээс нэг л заалтыг нь уншъя. Хоёрдугаар заалт дээр нь Сайншанд аж үйлдвэрийн цогцолборыг байгуулахдаа байгаль орчны төлөв байдлын үнэлгээг суурьшлын бүсийн хэсэгчилсэн төлөвлөгөө, зөвлөх үйлчилгээг 2013 онд шаардагдах 14 тэрбум төгрөгийг зохих журмын дагуу санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны ТУЗ Б.Шинэбаатарт зөвшөөрсүгэй. Монгол улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэсэн байгаа учраас энэ хүн таныг мөн гэж бодож байна. Ийм олон арван тогтоол байгаа. Энэ тогтоолын дагуу шууд Зээл олгогдсон байдаг. Өнөөдөр энэ зээлүүд чинь чанаргүй болчихсон, эргэн төлөгдөөгүй байж байна. 1.1 их наяд төгрөгийн чанаргүй зээл байгаа шүү Н.Алтанхуяг гишүүнээ

ЧУУЛГАН: Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авлаа
ЧУУЛГАН: Ардчилсан намын бүлэг нэг цагийн завсарлага авлаа
 
Ө.Шижир: АН маань сүүлийн 7 сонгуульд огт амжилт үзүүлсэнгүй. Одоо ах нар бүгд амарцгаа, албан ёсны ГЕНСЕК ч алга
Ө.Шижир: АН маань сүүлийн 7 сонгуульд огт амжилт үзүүлсэнгүй. Одоо ах нар бүгд амарцгаа, албан ёсны ГЕНСЕК ч алга
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.