Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Пүрэвдорж: Нүүрсний “мафийнхан“ хилийн цаана ашгаа хуваадаг

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 49 секунд

Сүүлийн үед "Эрдэнэс Таван толгой" ХХК болон төмөр замтай холбоотой асуудлууд хүчтэй яригдах болж, Засгийн газраас шуурхай арга хэмжээ авч ажиллаж эхэлсэн билээ. Улстөрчдийнхний хүрээнд нүүрсний "мафи" гэж нэрлэгдээд байгаа бүлэглэлийг илрүүлэх нэг сэжүүрийг "ЭТТ" ХХК-иас эхэлсэн нь зөв ч гэх яриа гарах болсон.

Тэгвэл УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж уурхайг дагасан нүүрсний хэргийн талаар байр сууриа илэрхийллээ. Тэрбээр хэлэхдээ "Сүүлийн 2-3 жил "С" зөвшөөрөл олгодог байдал, дээрээс нь Цагаан хаднаас Ганц модны боомт хүртэл өндөр үнээр нүүрс тээвэр хийж байгаа газруудын асуудалд байнга шүүмжлэлтэй хандаж ирсэн. Засгийн газар энэ асуудалтай тэмцэхээр санаа шулуудаж ажиллаж байгаад баяртай байгаа. Эд үедээ буюу өнгөрсөн оны 11-р сард коксожсон нүүрсний ханш 506 ам.доллар байсан. Гэтэл энэ үед бид нар нүүрсээ экспортолж чадахгүй, хил дээр дараалал үүсгэж байгаад түүн дээрээ авлигын системийг бий болгосон тэр хүмүүсээс болоод экспортоо хангалттай гаргаж чадаагүй. Тэр хүмүүс авлигын системийг яаж бий болгож байна вэ гэхээр өөрсдийн ашиг сонирхлоороо нэгдэж ашгаа хувааж авдагт байгаа юм.

Өөрөөр хэлбэл нэг машинд 130 тонн нүүрс тээвэрлэгдлээ гэхэд 120 сая төгрөгөөр түүнийг тээвэрлэж байна. Урьд нь энэ тээвэр бол 5-6 сая төгрөгийн үнэтэй байсан. Гэтэл үүнийг 120 сая төгрөг болгосон. Уг нь адилхан л хэмжээтэй нүүрст адилхан хэмжээтэй шатахуун зарцуулж тээвэрлэж байгаа шүү дээ. Ийм байдлаар үнийн хөөсрөлт бий болгож тэндээсээ хилийн цаана тээврийн зардлын "унцаа" хуваарилж авдаг ийм "мафийн" схем өнгөрсөн хугацаанд явсан.

Энэ онд гэхэд л 9 орчим сая тонн нүүрсийг "ЭТТ" ХХК экспортолсон байна. Хэрвээ 5 сая төгрөгөөр нүүрсээ тээвэрлэж байсан бол Монгол Улсад долоон их наяд төгрөгийн орлого орж ирэх байсан. Харамсалтай нь үүнийг цөөн хэдэн хүн хулгай хийж авч байгаа нь хамгийн эмгэнэлтэй. Тиймээс энэ асуудалд Засгийн газар өөрөө уриалаад тодорхой тэмцэл өрнүүлж байгаа явдлыг би хувьдаа дэмжиж хамтран тэмцэх болно" гэв.

“Орон нутгийн өмчит байгууллагуудаас 1000 орчим автомашиныг төвлөрүүлж, хүсэлт гаргасан байгууллагуудад шилжүүлнэ“
“Орон нутгийн өмчит байгууллагуудаас 1000 орчим автомашиныг төвлөрүүлж, хүсэлт гаргасан байгууллагуудад шилжүүлнэ“
 
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Т.Болд УИХ-ын гишүүн Ө.Шижирийг шүүхэд өгнө гэв
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.