Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Орон нутгийн өмчит байгууллагуудаас 1000 орчим автомашиныг төвлөрүүлж, хүсэлт гаргасан байгууллагуудад шилжүүлнэ“

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 44 секунд

Төрийн хэмнэлтийн тухай хуулийн хүрээнд хийгдэж буй ажлын талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан мэдээлэл өглөө. Тэрбээр "Орон нутгийн өмчит байгууллагуудаас ойрын хугацаанд 1000 орчим автомашиныг татан төвлөрүүлэхээр ажиллаж байна. Эдгээр автомашиныг татан төвлөрүүлсний дараагаар үзлэг оношлогоонд оруулж, хэрэгцээ шаардлага хангах эсэхэд үнэлэлт дүгнэлт хийнэ. Дараагаар тухайн орон нутагт хэрэгцээтэй байгаа хүсэлт ирүүлсэн байгууллагуудад шилжүүлнэ. Хэмнэлтийн тухай хуулиар парк шинэчлэлийг төсвийн хөрөнгөөр хийхийг хориглосон учраас орон нутгийн хэрэгцээг дотоод нь шилжүүлэх ажлыг зохион байгуулна" гэлээ.

Д.Амарбаясгалан: Төрийн байгууллагаас хураасан 250 автомашиныг эмнэлэг, онцгой байдал, цагдаа, хил хамгаалах, гаалийн байгууллагуудад тараана
Д.Амарбаясгалан: Төрийн байгууллагаас хураасан 250 автомашиныг эмнэлэг, онцгой байдал, цагдаа, хил хамгаалах, гаалийн байгууллагуудад тараана
 
ЧУУЛГАН: Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
ЧУУЛГАН: Зарим байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт орууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/11/02-нд нийтлэгдсэн мэдээ болно.