Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг албаныхан танилцуулж байна. Энэ үеэр Сангийн яамны төрийн нарийн бичгийн дарга Ж.Ганбат Эрдэнэс Тавантолгой компанийн нөхцөл байдал, авч хэрэгжүүлэх арга хэмжээ зэргийн талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Аравдугаар сарын 26-наас хойш 378 мянган тонн нүүрсийг уурхайгаас Цагаан хад руу тээвэрлэж, цааш нь борлуулах замаар Монгол Улсад 15.8 сая ам,долларыг оруулаад байна. Энэ байдлаар үйл ажиллагаагаа оновчтой зохион байгуулж, бусад төрийн байгууллагуудтай ажлын уялдаагаа хангаж чадвал энэ ондоо багтаан 500 сая ам.долларыг оруулж ирэх боломж байна. Намайг ажил авахад Эрдэнэс Таватолгой компани 200-300 орчим тээврийн хэрэгслээр, 20-30 мянган тонн нүүрсийг өдөрт гаргаж байсан бол өнөөдрйн байдлаар 657 тээврийн хэрэгслээр 74.8 мянган тонн нүүрсийг өдөртөө гаргалаа. Тэгэхээр 500 сая ам.долларыг оруулж ирэхийн тулд өдөрт хамгийн багадаа 84 мянган тонн нүүрсийг Цагаан хад руу тээвэрлэж, экспортолж байж Засгийн газрын үүрэг даалгаврыг биелүүлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг хэлье" гэв.