Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын ерөнхийлөгч Юн Сог Ёльд эмгэнэл илэрхийлжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 56 секунд

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхийлөгч Юн Сог Ёльд эмгэнэл илэрхийлжээ.

ЭМГЭНЭЛД,

“Бүгд Найрамдах Солонгос Улсын Сөүл хотын Итэвон хороонд болсон олон нийтийн арга хэмжээний үеэр олон арван хүний амь эрсдэж, харамсалтай үйл явдал болсонд Танд болон Танаар дамжуулан найрсаг Солонгосын ард түмэнд гүн эмгэнэл илэрхийлж байгааг минь хүлээн авна уу.

Монголчууд бид манай стратегийн түнш, дотны анд Бүгд Найрамдах Солонгос Улсын ард иргэдтэй энэ амаргүй цаг үед сэтгэл зүрхээрээ хамт байж, амь насаа алдсан иргэдийн гэр бүлд учирсан уй гашууг чин сэтгэлээсээ хуваалцаж байна.

Гүнээ хүндэтгэсэн, Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх ” гэжээ.

Их хэмжээний цас, мөсийг арилгахаар тусгай зориулалтын 53 машин техник, 802 зам талбайн үйлчлэгч ажиллаж байна
Их хэмжээний цас, мөсийг арилгахаар тусгай зориулалтын 53 машин техник, 802 зам талбайн үйлчлэгч ажиллаж байна
 
ФОТО: 35 дахь удаагийн НОМЫН БАЯР
ФОТО: 35 дахь удаагийн НОМЫН БАЯР
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.