Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Оюутны холбоо: Зарим их сургуулиудыг МУИС-тай нэгтгэсэн нь МУИС-ийн оюутнуудын эрх ашгийг зөрчиж байгаа тул БШУ-ны сайдад шаардлага хүргүүлж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 6 секунд

Худалдаа үйлдвэрлэлийн сургуулийг МУИС-тай нэгтгэх шийдвэрийг БШУЯ-наас гаргасан. Гэтэл МУИС-ын оюутнууд уг шийдвэрийг эсэргүүцэж, БШУ-ны сайдад шаардлага хүргүүлээд байгаа юм. Шаардлагад,

  • МУИС-тай нэгтгэсэн 4 их дээд сургуулиудын оюутнуудыг МУИС-д суралцагч шилжүүлэн суралцуулах журмын дагуу шаардлага хангасан оюутнуудыг элсүүлж, МУИС-ийн нийт оюутнуудын өнөөдрийг хүртэлх хичээн суралцаж ирсэн зүтгэл, нийтлэг эрх ашгийг хамгаалах
  • 2016 онд баталсан Алсын хараа 2050, Азийн 100 шилдэг их дээд сургуулиудын нэг болгох зорилт тавьсан. Өнөөдрийн хүртэлх МУИС-д хийж хэрэгжүүлсэн ажлын явцыг нээлттэй тайлагнах
  • Сүүлийн 5 гаруй жилийн хугацаанд түр эсвэл орлон гүйцэтгэгч захирлуудыг томилсон явдал нь МУИС-д урт хугацааны хөгжлийн бодлого хэрэгжүүлэхэд саад учирч байна гэж үзэж буй тул захирлын сонгон шалгаруулалтын товыг зохих журмын дагуу зарлах гэжээ.

Ирэх сарын 19-нөөс бямба гариг бүр Яньян руу нислэг үйлдэнэ
Ирэх сарын 19-нөөс бямба гариг бүр Яньян руу нислэг үйлдэнэ
 
Сургалтын цагийн нормдоо хүрэхгүй байгаа  багш нарыг хөрвүүлж ижил төстэй хичээл заалгана
Сургалтын цагийн нормдоо хүрэхгүй байгаа багш нарыг хөрвүүлж ижил төстэй хичээл заалгана
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/25-нд нийтлэгдсэн мэдээ болно.