Төв аймгийн ... сумын нутаг дэвсгэрт насанд хүрээгүй хүүхэд хүчиндсэн байна гэх мэдээллийн мөрөөр 38 настай эрэгтэй “Б” гэгч нь 13 настай дагавар охиноо хүчиндсэн байж болох хэргийг шалгаж байгаа юм байна.
Шалгалтаар хохирогчийг 2018 оноос хойш 7 хоногт 2-4 удаа хойд эцгийн бэлгийн хүчирхийлэлд байлгадаг байсан нь Төв аймгийн цагдаагийн газрын хүүхдийн асуудал хариуцсан мэргэжилтэн болон ГБХЗХХ-н сэтгэл зүйчдийн баг тус суманд ажиллахад охинтой уулзаж ярилцлага хийснээр илэрсэн байна. Мөн хохирогчийн ээж нь энэ асуудлыг мэддэг байсан байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон тул хохирогч охиныг Түр хамгаалах байранд хамгаалалтад авч сэтгэл зүйн зөвлөгөө үзүүлэх ажил явагдаж байгаа аж. Хэрэгт холбогдогч “Б”-г цагдаагийн байгууллагаас цагдан хорьж шалгалтын ажиллагаа явуулж байгаа юм байна.