Дуучин В.Баттулга охин Б.Дуулим нарын тоглолтын постер зурагт сэтгүүлч Х.Уламбаяр өөрийн байр сууриа илэрхийлсэн нь нийгэмд нэлээдгүй шуугиан дэгдээгээд амжсан. Тэгвэл сэтгүүлч Х.Уламбаяр "Өдрийн сонин"-д өгсөн ярилцлагадаа дараах зүйлийг ярьжээ.
Тэрбээр, "Өнөөдөр өглөө /өчигдөр/ манай ажлын газрын хамгаалагчид "Танайд Уламбаяр гэдэг залуу ажилладаг биз дээ болгоомжтой, аятайхан яв гэж хэлээрэй" гээд явсан байна лээ.
Би цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлсний төлөө аюулгүй байдалдаа санаа зовох шаардлага үүсч байгаа юм болов уу. Маргааны гол сэдэвт санаа зовохын оронд ямар ч хамаагүй зүйлс рүү дайрч байгаа нь дуучин илүү ёс зүйгүй харагдаж байна.
Хэрэв та мартаагүй бол саяхан Хууль зүйн төрийн нарийн бичгийн дарга хошин урлагийн жүжигчдийг алиалагч гэж хэлснээрээ маргааш нь нэр бүхий жүжигчид яамны гадаа жагссан. Үндсэндээ бол нэр бүхий хүмүүсийн хүссэн шиг масс хүлээж аваагүй. Үүнтэй адил нийтийн дуучид өөрсдийнхөө болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг дотроо ярилцдаг байгаасай гэж хүссэн.
Миний бичсэн пост болон зураг Баттулгын Дуулим гэдэг охинд огт хандаагүй. Хэрэв буруугаар ойлгосон бол хүлцэл өчье. Харин би аавд нь энэ бол 100 хувь танд хандсан пост. Хэрвээ та ухаантай хүн бол үүнийг хоёр талаас нь эргэцүүлж хүлээж аваарай гэж хэлье" гэжээ.