Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ж.Бат-Эрдэнийг 30 хоног цагдан хорихоор шийдвэрлэлээ

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 49 секунд

УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Бат-Эрдэнийг 30 хоног цагдан хорих шийдвэрийг шүүхээс гаргалаа. Тодруулбал, түүнийг АТГ-аас 48 цагийн хугацаатай саатуулсан байдаг. Улмаар уг хугацаа дуусаж, түүнийг 30 хоног цагдан хорих саналыг шүүхэд хүргүүлсэн ч тэрбээр шүүгчээсээ татгалзсан юм.

Ингэснээр түүнийг цагдан хорих хуралдааныг хийж чадаагүй бөгөөд тэрбээр суллагдсан. Харин цагдан хорионы шүүх хурал өнөөдөр товлогдоод байсан юм.

Сануулахад, Түүнийг Дарханы замын тендертэй холбоотой асуудлаар өнгөрсөн наймдугаар сараас хойш шалгаж эхэлсэн бөгөөд уг тендертэй холбоотойгоор төслийн 4 ажилтанг саатуулаад байгаа билээ.

ШУУД: “Чингис хаан” музей нээлтээ хийж байна
ШУУД: “Чингис хаан” музей нээлтээ хийж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд