Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НДС, ЭМДC-ийн зарлага 500 тэрбум гаруй төгрөгөөр нэмэгджээ

Огноо
Унших
0 минут 57 секунд

Нийгмийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 8 сард 2.2 их наяд төгрөг боллоо. Энэ нь өмнөх оны мөн үеийнхээс 557.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн үзүүлэлт юм. Харин нийт зарлага 2.2 их наяд төгрөг болж, 511.6 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байна.

Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого энэ оны эхний 8 сард 922.1 тэрбум төгрөг болж, өмнөх оны мөн үеийнхээс 267.3 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн бол нийт зарлага 1.3 их наяд төгрөг болж, 527.1 тэрбум төгрөгөөр нэмэгджээ.

Нийт зардал өсөхөд Засгийн газрын урсгал шилжүүлгийн зардал өмнөх оны мөн үеийнхээс 506.9 (73.2 хувь) тэрбум төгрөгөөр нэмэгдсэн нь нөлөөлснийг Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.

ТАНИЛЦ: Өнөөдөр болох үйл явдлууд
ТАНИЛЦ: Өнөөдөр болох үйл явдлууд
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/10/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.