Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Н.Тавинбэх: Багануурын ДЦС-ын төсөл тодорхойгүй хугацаагаар гацлаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 13 секунд

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар өвөлжилтийн бэлтгэл ажлын талаар хэлэлцлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан Тавантолгойн дулааны цахилгаан станц, Багануурын ДЦС-ын явц, санхүүжилтийн талаар Эрчим хүчний сайд Н.Тавинбэхээс тодрууллаа.

Тэрбээр Багануурын ДЦС-ын жил гацсан талаар хэлсэн юм. Тэрбээр, "Багануурын ДЦС-ын концесс эзэмшигч санхүүжилтээ хөөцөлдөж байх хугацаанд Ши Жинпинь даргын үгтэй холбоотойгоор нүүрсний технологиор ажилладаг эх үүсвэрийг санхүүжүүлэх ажлыг зогсоосон. Гэхдээ 2022 оны дөрөвдүгээр сард Хятадын Хөгжил шинэтгэлийн хорооноос уг төслийг тусгай горимоор санхүүжүүлэх буюу Ши Жинпинь даргын үгнээс хамааралгүйгээр санхүүжүүлэх төсөлд оруулсан.

Угтаа “Танай концесс эзэмшигч хүсэлтээ гаргавал бид санхүүжилтийн асуудлыг ярилцахаар байна” гэсэн. Харамсалтай нь огт хүсэлтээ гаргахгүй байсан. Худалч хүнд бид долоо хоног бүр уулзалт хийж байсан. Гэтэл тодорхойгүй тайлбар тавьсаар байгаад саяхан долоодугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр “Бид энэ төслийг санхүүгийн хувьд цаашид үргэлжлүүлэх боломжгүй болсон учраас хувьцаагаа шилжүүлэх хүсэлтэй байна” гэсэн албан бичиг ирүүлсэн.

Өөрөөр хэлбэл энэ төсөл тодорхойгүй хугацаагаар гацаж байна гэж ойлгож болохоор байгаа. Би энэ бичиг ирсэнтэй холбоотой миний бие БНХАУ-ын Элчин сайдтай ч мөн уулзсан. Элчин сайд адилхан байр суурь илэрхийлсэн. “Цөмийн энергийн компани энэ чиглэлээр ажиллана. Эрчим хүчний нүүрсний технологид оролцох боломжгүй. Уг компани хувьцаагаа дотооддоо шилжүүлээд, энэ төслийг хэвийн үргэжлүүлэх компани олно гэдэгт би эргэлзэж байна” гэсэн хариу өгсөн. Тэгэхээр Багануурын ДС-ын концессоор баригдах 700 мигабайт хүчин чадлаар ажиллах хүчин чадалтай дулааны цахилгаан станц тодорхойгүй хугацаагаар гацлаа" гэв.

ХААДС нэг тонн улаанбуудайг 880 мянган төгрөгөөс нэг сая төгрөгөөр авна
ХААДС нэг тонн улаанбуудайг 880 мянган төгрөгөөс нэг сая төгрөгөөр авна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/08/23-нд нийтлэгдсэн мэдээ болно.